- Ard News
- Posts
- Цахим Мэдээ 02.16
Цахим Мэдээ 02.16
🪙 Криптовалют салбарын огцом уналт 2026 оны өсөлтийг сулруулж байна 📉
👋 Шинэ долоо хоногийн мэнд,
Угтан золгож буй Сүрээр дарагч хэмээх Гал Морин жилдээ эрүүл энх, элбэг хангалуун байж, ажил үйлс тань амжилт бүтээлээр арвин байхыг хүсэн, бидний хамтын ажиллагаа харилцан итгэлцэлд тулгуурлан улам батжин хөгжихийн ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажиллаж, үйлчлүүлж ирсэн хөрөнгө оруулагч болон харилцагч Танд болон танай хамт олон, гэр бүлд сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🇺🇸 АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Трампын Канадын эсрэг тогтоосон тарифыг цуцлах шийдвэр гаргалаа 🇨🇦
🪙 Криптовалют салбарын огцом уналт 2026 оны өсөлтийг сулруулж байна 📉
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗
2026 оны 02 сарын 13-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -1.17% , Nasdaq 100 индекс -0.89% уналттай байсан бол энэ долоо хоногт Биткойн +2.43% , ардкойн +8.91% тус тус өсөлттэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮4.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮63 сая буюу 1.43%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Трампын Канадын эсрэг тогтоосон тарифыг цуцлах шийдвэр гаргалаа 🇨🇦
🤔 Юу болов? Ардчилсан нам олонхтой АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Канад улсад ногдуулсан тарифыг цуцлах тухай шийдвэрийг баталж, худалдааны бодлогын талаар улс төрийн маргаан дахин хурцдах дохио гарлаа.
📌 Шийдвэрийн гол агуулга
Уг шийдвэрийг хууль болгох хэлэлцүүлэг үргэлжилж байгаа ч Ерөнхийлөгч Дональд Трамп ижил төстэй хуулийн төслүүдэд хориг тавих магадлал өндөр гэж зах зээл үнэлж байна. Трамп “Truth” платформоороо дамжуулан тарифын эсрэг санал өгсөн гишүүд сонгуулиар “үр дагаварт нь хариуцлага хүлээнэ” хэмээн мэдэгдэж, танхимын шийдвэрийг буцаахыг уриалжээ.
🤷🏻♂️Гэхдээ байна аа… Хэрэв тарифын бодлого өөрчлөгдөх боломж бодитоор нэмэгдвэл Канад болон АНУ-ын худалдаанд хамаарах салбаруудын (үйлдвэрлэл, түүхий эд, ложистик) тодорхойгүй байдал богино хугацаанд буурах ч эцсийн шийдвэр Трампын байр сууринаас ихээхэн шалтгаалахаар байна.
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.
Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🪙 Криптовалют салбарын огцом уналт 2026 оны өсөлтийг сулруулж байна 📉
🤔 Юу болов? Криптовалютын зах зээлд огцом савлагаа үүсэж, биткойн он гарснаас хойш 21% унаж, өмнөх долоо хоногт 64,000 долларын ханшид хүрсэн. Арилжаачид эрсдэлээс айж эхэлснийг илтгэж байгаа бөгөөд 2026 оны өсөх таамгийг сулруулж байна.
🤷♂️ Нөгөө талаас
Зах зээлийн арилжаачид уналтыг ганц хүчин зүйлтэй холбох боломжгүй гэж үзэж байна. Өмнөх уналтын циклүүд, хөшүүрэгтэй арилжааны шахалт, мөн АНУ дахь зохицуулалтын тодорхойгүй байдал зах зээлийн сэтгэл зүйд нөлөөлж байна. Итгэл сэргэхэд хугацаа шаардлагатай гэдгийг шинжээчид онцолжээ.
🙄 Бусдаар: АНУ-д крипто зах зээлийн бүтэц, хууль эрх зүйн орчны талаарх тодорхой шийдвэрүүд хараахан гараагүй байгаа нь богино хугацаанд дарамт үүсгэж байна. Томоохон сангийн менежерүүд хөрөнгө оруулалтын урсгал тогтворжих хүртэл хэлбэлзэл өндөр хэвээр байх магадлалтай хэмээн хэллээ.
🤷🏻♂️ Эцэст нь байна аа… Ойрын хугацаанд крипто зах зээл савлагаатай хэвээр байх төлөвтэй байна. Харин 2026 оны өсөлт бодит суурь үнэлгээ, зохицуулалтын тодорхой байдал, мөн хөрвөх чадвараас ихээхэн хамаарах болно. Өөрөөр хэлбэл, зах зээл одоогоор “хүлээлтээс бодит байдал руу” шилжиж буйг илтгэж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🇺🇸 АНУ 130 мянган ажлын байраар нэмэгдлээ хийлээ: АНУ-ын эдийн засаг 130 мянган шинэ ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл 4.3%-д буурлаа. Харин 2025 оны өмнөх цалингийн тооцооллыг 898 мянгаар бууруулсан нь 2009 оноос хойших хамгийн том засвар болов.
📉 Инфляц 2.4%-д хүрч саарч ХНС-ийн бодлогын бууруулалт ойртож байна уу? Нэгдүгээр сард инфляц 2.4%-д хүрч, зах зээлийн хүлээлтээс доогуур гарлаа. Үүний дараа зах зээл энэ онд 2-3 удаагийн бодлогын хүү бууруулах хүлээлтийг нэмэгдэж эхлэв.
💳 Зээлийн картын өр 1.28 их наяд долларт хүрч, чанаргүй зээл өслөө. АНУ-д зээлийн картын өр шинэ дээд түвшинд хүрч, Q4-д 44 тэрбум доллароор өсөв.
🤖 Alphabet 32 тэрбум долларын бонд босгож, AI-д хөрөнгө оруулалтаа тэлнэ: Alphabet AI өргөтгөлдөө зориулан +30 тэрбум долларын бонд босгон. 100 жилийн хугацаатай бондод 10 дахин их эрэлт ирсэн нь хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр байгааг харууллаа.
🦾 Alibaba “Physical AI” уралдаанд нэгдэв: Alibaba роботуудад зориулсан RynnBrain загварыг танилцуулж, бодит орчны ойлголтод суурилсан AI өрсөлдөөнд орлоо. Nvidia, Google, Tesla-тай өрсөлдөөн ширүүсэх төлөвтэй байна.
🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Бид алдагдлыг ашгаасаа 2 дахин хүчтэй мэдэрдэг…
Сэтгэлзүйн хувьд алдагдал “өвддөг” тул хүмүүс буруу үед зарахаар яардаг.
📄 Тайланг нь сонжвол: 🥤 Coca Cola 2025 онд Валютын дарамтыг давж, ашиг өсөлтөө хэвээр хадгаллаа
The Coca Cola Company 2025 онд 4%-ийн харьцуулсан EPS өсөлт үзүүлж, 5 нэгжийн валютын сөрөг нөлөө (FX headwinds) болон татварын хувь хэмжээ 2 нэгжээр нэмэгдсэн сорилтыг амжилттай давлаа.
📊 Гол үзүүлэлтүүд
Нэгж хувьцаанд ногдох ашиг: 0.58 доллар (+6% өмнө жилийн мөн үетэй харьцуулахад)
Цэвэр орлого: +5% (өмнө жилийн мөн үетэй харьцуулахад)
Чөлөөт мөнгөн урсгал (2025): 11.4 тэрбум доллар (+$600 сая өмнө жилийн мөн үетэй харьцуулахад)
Adjusted FCF conversion: 93% (3 дахь жилдээ зорилтот түвшинд хүрсэн)
🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ
ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
You're overpaying for crypto.
Every exchange has different prices for the same crypto. Most people stick with one and pay whatever it costs.
CoW Swap checks them all automatically. Finds the best price. Executes your trade. Takes 30 seconds.
Stop leaving money on the table.









