- Ard News
- Posts
- Цахим мэдээ 02.10
Цахим мэдээ 02.10
🧠 Google компанийн үнэлгээнээс 200 тэрбум доллар арчигдлаа 💸

Шинэ 7 хоногийн мэнд ээ! “Ардын Альфа урамшуулал 2025” зарлагдлаа.
Байртай - Хадгаламжтай - Бэлэгтэй урамшуулалт хөтөлбөр эхэлсэн бөгөөд тус урамшуулал жилийн турш үргэлжлэх билээ.
- Жилийн эцэст супер азтан БАЙР: 1 АЗТАН
- Улирал бүр ₮10,000,000 ХАДГАЛАМЖ эзэмших эрх: 1 АЗТАН
- Сар бүр Ардын Альфа хамтрагчийн ₮1,000,000 худалдан авалтын эрхийн бичиг: 1 АЗТАН шалгаруулна. Ард Апп ашиглах бүрдээ урамшууллын эрхээ цуглуулах боложмтой. Харилцагч та урамшууллын эрхээ Ард Аппад байрлах Ардын Альфа 2025 баннер дээр дарж шалгах боломжтой бөгөөд урамшууллын эрх 7 хоног бүрийн Даваа гарагт шинэчлэгдэнэ. Танд амжилт хүсье. 🤩🥳
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🧠 Google компанийн үнэлгээнээс 200 тэрбум доллар арчигдлаа 💸
🇹🇼Тайвань улс Хятадын DeepSeek AI Платформыг Хэрэглэхийг Хориглов 🇨🇳
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

2025 оны 02 сарын 07-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.94% , Nasdaq 100 индекс +1.93%-ийн тус тус өсөлттэй байсан бол энэ долоо хоногт биткойн -3.54% , АрдКойн -4.51%-ийн өсөлттэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮6.3 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮81 сая буюу 1.21%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🧠 GOOGLE КОМПАНИЙН ҮНЭЛГЭЭНЭЭС 200 ТЭРБУМ ДОЛЛАР АРЧИГДЛАА 💸

Эх сурвалж: WSJ.com
🙄 Юу болов: Google хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэв. Google-ийн толгой компани Alphabet хиймэл оюун ухааны (AI) салбар дахь хөрөнгө оруулалтаа 75 тэрбум долларт хүргэхээ зарласнаар технологийн зах зээлд хүчтэй чичиргээ үүсгээд амжлаа. Энэхүү шийдвэр нь AI хөгжүүлэлтийн уралдаан Microsoft, Amazon, Meta зэрэг өрсөлдөгчдийн дунд улам хурцадсан байдлаар үргэлжилж буйг итгэх мэт.
🚀 Google-ийн AI Хөрөнгө Оруулалтын Стратеги: 2025 онд 75 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн 52.5 тэрбум доллароос мэдээж илүү өндөр үр дүн билээ. Юунд ашиглах вэ? гэвэл
AI загваруудыг хөгжүүлэх
Өгөгдлийн төвүүдийг өргөтгөх
Серверүүдийг сайжруулахад чиглэнэ гэдгээ зарлалаа.
📉 200 тэрбум доллар арчигдлаа: Alphabet-ийн хувьцааны үнэ хөрөнгө оруулалтын мэдэгдлийн дараа 7%-иар унаж, зах зээлийн үнэлгээнээс 200 тэрбум доллар арчигдлаа. Гол шалтгаан нь энэхүү шийдвэр хөрөнгө оруулагчдын эргэлзээг төрүүлж, зардлын өсөлт ба өгөөжийн харьцаа мөн богино хугацаанд орлогын өсөлт хангалтгүй байж болзошгүй эрсдэлийг бүрдүүлж байна хэмээн хөрөнгө оруулалтаас татгалзахад хүргэлээ.
🤔 Өрсөлдөгчдийн Хөрөнгө Оруулалт: Бусад технологийн аваргууд ч мөн адил AI-д ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. Жишээ нь…
Microsoft: Энэ онд AI дата төвүүдэд 80 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.
Meta Platforms: AI болон холбогдох дэд бүтцэд 60-65 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр зорьж байна.
Amazon: Нийт хөрөнгө оруулалтаа 100 тэрбум долларт хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний ихэнх нь AI-д зориулагдана.
💣 Өрсөлдөгчдийн Дайралт: Хятадын технологийн гол компани DeepSeek нь хямд зардлаар AI хөгжүүлж, зах зээлд шинэ эргэлт авчирч байгаа нь томоохон айдсыг төрүүлэхэд хүргээд байна.
💁🏻♂️ Эцэст нь: Google-ийн AI салбар дахь их хэмжээний хөрөнгө оруулалт нь компанийн ирээдүйн өсөлтийг тодорхойлох чухал алхам хэдий ч богино хугацаанд хувьцааны ханшид дарамт үзүүлж болзошгүй байна. AI хөгжүүлэлтэд хэн нь түрүүлж, хамгийн үр ашигтай өсөлтийг бий болгох вэ гэдэг асуулт хөрөнгийн зах зээлд голлох асуулт болоод байна.
📈 Технологийн хувьцаанд хөрөнгө оруулахдаа:
Урт хугацааны стратегийг харах
AI технологийн өсөлтийн боломжийг шинжих
Эрсдэлийг тооцож хөрөнгө оруулах
Энэ бүх мэдээллийг Даваа гарагийн MARKET INSIGHT: Хөрөнгийн зах зээлд юу болж өрнөв? лайваар мэдээгээр дэлгэрэнгүй хүлээн авч үзнэ үү. 😇
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇹🇼ТАЙВАНЬ УЛС ХЯТАДЫН DEEPSEEK AI ПЛАТФОРМЫГ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОВ 🇨🇳

Эх сурвалж: REUTERS.com
🤔 Юу ярих вэ гэвэл: Тайванийн Засгийн газар Хятадын хиймэл оюун ухааны платформ болох DeepSeek-ийг төрийн байгууллагууддаа ашиглахыг хориглох шийдвэр гаргалаа. Энэхүү алхам нь үндэсний мэдээллийн аюулгүй байдалд санаа зовниж буйтай холбоотой юм.
🚫 Хориглох Шалтгаан:
Мэдээллийн Аюулгүй Байдал: Тайванийн Дижитал Хэргийн Яамнаас мэдээлснээр, DeepSeek-ийн үйл ажиллагаа нь хилийн чанад руу мэдээлэл дамжуулахтай холбоотой бөгөөд энэ нь мэдээлэл алдагдах зэрэг аюулгүй байдлын эрсдэл үүсгэж болзошгүй гэж үзжээ.
Үндэсний Аюулгүй Байдал: Тайвань нь БНХАУ-ын зүгээс өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг тул Хятадын технологийн бүтээгдэхүүнд болгоомжтой хандах шаардлагатай гэж үзэж байна.
🙄 Бусад улс орнууд үүнд: Тайванийн энэхүү шийдвэр нь олон улсын түвшинд бусад улс орнуудтай ижил төстэй арга хэмжээнүүдийн нэг болж байна.
Өмнөд Солонгос: Өмнөд Солонгосын Засгийн газар DeepSeek-ийн хэрэглээг түр хугацаагаар хориглож, хэрэглэгчийн мэдээллийн менежментэд нь шалгалт хийж байна.
Австрали: Австралийн Засгийн газар DeepSeek-ийг төрийн системүүдээсээ хориглох шийдвэр гаргаж, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй гэж мэдэгдсэн.
АНУ: АНУ-ын Конгрессын гишүүд DeepSeek-ийг төрийн төхөөрөмжүүд дээр ашиглахыг хориглох хуулийн төсөл санаачилж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй гэж үзэж байна.
DeepSeek-ийн Талаарх Ерөнхий Мэдээлэл: DeepSeek нь Хятадын хиймэл оюун ухааны стартап компани бөгөөд түүний AI туслах аппликейшн нь АНУ-ын iOS App Store дээр ChatGPT-ийг давж, хамгийн их татагдсан үнэгүй аппликейшн болжээ. Гэсэн хэдий ч, түүний хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн удирддаг талаар олон улсын түвшинд санаа зовниж, зарим орнууд хэрэглээг нь хориглож байна.
🙄 Эцэст нь байна аа: Тайвань болон бусад орнуудын энэхүү арга хэмжээнүүд нь хиймэл оюун ухааны технологийн хэрэглээтэй холбоотой мэдээллийн аюулгүй байдал, хувийн нууцлалын асуудлуудыг онцолж байна. Ирээдүйд эдгээр технологийг ашиглахдаа аюулгүй байдлыг хангах талаар илүү их анхаарал хандуулах шаардлагатай болж байна.
Мөн та бондын мэдээлэл авах бол манай сошиал хуудсанд хандахад л болно. 😊
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🇺🇸🇮🇱 ТРАМП 7.4 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ЗЭВСЭГ ХУДАЛДААЛАХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ: АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа 7.4 тэрбум долларын зэвсэг худалдах гэрээг баталлаа. Энэхүү шийдвэр нь АНУ-ын батлан хамгаалах салбарын экспортын чадавхыг нэмэгдүүлэх, холбоотон орнуудын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.
⛓️💥 ChatGPT-ИЙН ДОГОЛДОЛ: 2025 оны 2-р сарын 6-нд OpenAI компанийн хиймэл оюун ухааны чатбот болох ChatGPT дэлхий даяар сааталд орж, олон хэрэглэгчид үйлчилгээнд нэвтрэх боломжгүй болсон. Downdetector-ийн мэдээлснээр 22,000 гаруй хэрэглэгч ChatGPT болон түүний API-д асуудал тулгарсаныг мэдээлжээ.
⛓️ DISCORD-ИЙН ДОГОЛДОЛ: 2025 оны 2-р сарын 9-ний өдөр олон мянган хэрэглэгчид Discord платформд нэвтрэхэд хүндрэлтэй тулгарсан тухай мэдээллүүд гарсан. Энэхүү тасалдал нь хэрэглэгчдийн дунд өргөн хүрээний асуудал үүсгэсэн бөгөөд Discord-ийн албан ёсны статусын хуудсанд энэ талаар мэдээлэл нийтлэгдсэн байна.
📑 ХЯТАД УЛС АНУ-ЫН ТАРИФЫН ЭСРЭГ НЭХЭМЖЛЭХ ГАРГАЛАА: Хятад улс АНУ-ын зүгээс Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 10%-ийн нэмэлт тарифыг “ялгаварлан гадуурхсан” хэмээн үзэж, Дэлхийн Худалдааны Байгууллагад (ДХБ) нэхэмжлэл гаргалаа.
🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Норвегийн Засгийн Газрын Мөнгөний Сан (Norwegian Sovereign Wealth Fund) нь дэлхийн нийт хувьцааны 1.5%-ийг эзэмшдэг. Энэ сан 9,000 гаруй компани-ийн хувьцаатай бөгөөд дэлхийн хамгийн том эзэмшигчдийн нэг юм.

📄 Тайланг нь сонжвол: Amazon компанийн орлого жилийн 10%-иар өсч 187.8 тэрбум доллар болж, нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 1.86 доллар болсон байна. Үйл ажиллагааны орлого 61%-иар өсч, 21.2 тэрбум долларт хүрч дээд амжилт тогтоолоо. AWS-ийн орлого 19%-иар өсч 28.8 тэрбум доллар болж, тогтвортой өсөлтөө хадгалсан ч чипний нийлүүлэлт, эрчим хүчний хүртээмжийн улмаас 2025 оны хоёрдугаар хагаст бууруулж болзошгүй хүчин чадлын хязгаарлалттай тулгараад байна. Үйл ажиллагааны орлогын хэмжээ 14-18 тэрбум доллар байна.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com
/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор