- Ard News
- Posts
- Цахим Мэдээ 02.09
Цахим Мэдээ 02.09
🚀 Magnificent 7 орлого өссөн ч, хувьцааны ханш унав 📉
👋 Шинэ долоо хоногийн мэнд, Ардын Альфа урамшуулалт хөтөлбөр маань үргэлжилсээр байна. 🎉
Та 2-р сарын 15-ыг дуустал урамшуулалд оролцох эрхээ цуглуулж, олон шагналын эзэн болох боломжтой шүү!
Идэвхтэй оролцож, боломжоо бүү алдаарай 💪
Танд амжилт хүсье!
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🇺🇸 Donald Trump Ирантай бизнес хийдэг орнуудад 25%-ийн тариф ногдуулах зарлигт гарын үсэг зурлаа 🇮🇷
🚀 Magnificent 7 орлого өссөн ч, хувьцааны ханш унав 📉
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗
2026 оны 02 сарын 06-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.23% , Nasdaq 100 индекс -1.63% хэлбэлзэлтэй байсан бол энэ долоо хоногт Биткойн -5.65% , ардкойн +1.05% тус тус хэлбэлзэлтэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮12 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮75 сая буюу 0.61%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 Donald Trump Ирантай бизнес хийдэг орнуудад 25%-ийн тариф ногдуулах зарлигт гарын үсэг зурлаа 🇮🇷
🤔 Юу болов? Donald Trump Ирантай худалдаа, бизнесийн харилцаа явуулж буй аливаа улсад нэмэлт 25%-ийн тариф ногдуулах тухай зарлигт албан ёсоор гарын үсэг зурлаа.
📌 Шийдвэрийн гол агуулга
Уг захирамжаар Ирантай нефть, эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллаж буй улс орнууд АНУ-ын зах зээлд бараа, бүтээгдэхүүн экспортлохдоо нэмэлт татвар төлөх нөхцөл үүсч байна. Ингэснээр АНУ Ираны эсрэг эдийн засгийн дарамтаа улам чангатгаж буйг харуулж байна.
🌍Олон улсын худалдаанд үзүүлэх нөлөөгөөр:
Эрчим хүчний зах зээлд тодорхойгүй байдал үүсгэх,
Газрын тосны нийлүүлэлтэд дарамт нэмэх,
Азийн болон Европын зарим улсын худалдаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.
Ялангуяа Иранаас нефть импортолдог улс орнууд АНУ-ын хоёрдогч хоригт өртөх магадлал нэмэгдэж байгаа юм.
🤷🏻♂️Гэхдээ байна аа… Энэхүү тарифын бодлого бодитой хэрэгжиж эхэлбэл АНУ болон Ирантай харилцаатай улс орнуудын хооронд худалдааны маргаан нэмэгдэх, олон улсын эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлөх магадлалтай байна.
Шинжээчид ойрын хугацаанд Европ, Ази тивийн томоохон эдийн засагтай орнууд АНУ-ын энэхүү шийдвэрт хэрхэн хариу өгөх нь анхаарал татах гол асуудал болохыг онцолж байна.
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.
Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🚀 Magnificent 7 орлого өссөн ч, хувьцааны ханш унав 📉
🤔 Юу болов? АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол хөдөлгөгч “Magnificent 7” буюу Apple, Amazon, Microsoft, Alphabet, Meta, Nvidia, Tesla компаниуд 2025 оны IV улирлын тайлангаа танилцууллаа. Тайлангуудаар эдгээр компанийн орлого, ашиг зах зээлийн дунджаас өндөр өсөлттэй байгааг харж болно.
☁️ Үүлэрхэг гэж үү? Ялангуяа Amazon, Alphabet-ийн үүлэн технологийн үйлчилгээ (AWS, Google Cloud) эрчимтэй тэлж, технологийн салбарын өсөлтийг тэргүүлж байна. Nvidia-ийн хувьд тайлан хараахан гараагүй байгаа ба хиймэл оюун ухаан, дата төвийн эрэлт өссөнтэй холбоотойгоор 2026 онд ашиг, орлого нь огцом нэмэгдэх хүлээлттэй байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.
🤷♂️ Нөгөө талаас Amazon болон Alphabet-ийн хиймэл оюун ухаанд зориулсан их хэмжээний хөрөнгө оруулалт зах зээлд түр хугацаанд эрсдэл дагуулна хэмээн үзсэн ч урт хугацаанд өсөлтийн суурь болох төлөвтэй гэж шинжээчид үзэж байна.
👀 Тоо бол үнэн хэлнэ дээ… “Mag 7” компаниуд 2026 онд S&P 500-ийн нийт ашгийн 26.6%, зах зээлийн үнэлгээний 33.5%-ийг бүрдүүлдэг болжээ. Өөрөөр хэлбэл, АНУ-ын зах зээлийн гуравны нэгийг “Mag 7” буюу долоон компаниуд удирдаж байна.
🙄 Бусад нь: Мөн 2026 оны I улирлын ашгийн таамаглал сүүлийн саруудад нэмэгдэж, технологи, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хэтийн төлөв сайжирчээ. Харин эрчим хүч, эрүүл мэнд, хэрэглээний салбарууд харьцангуй сул хэвээр байна.
🤷🏻♂️ Эцэст нь байна аа… “Magnificent 7” компаниуд 2025-2026 онд хоёр оронтой өсөлтөө хадгалж, дэлхийн хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлох гол тоглогч хэвээр байх нь улам л тодорхой болж байна. Хөрөнгө оруулагчдын хувьд эдгээр компанийн гүйцэтгэл цаашдын зах зээлийг тодорхойлох нь хэвээр байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🇺🇸 АНУ-ын ажил цомхотгол огцом нэмэгдэв: 1-р сард ажил олгогчид 108,435 ажлын байр цомхотгохоор зарлаж, 12-р сараас +205% өссөнөөр 2009 оноос хойших хамгийн өндөр 1-р сарын түвшинд хүрлээ.
🚀 xAI + SpaceX нэгдэх хувилбар яригдаж байна: Илон Маскийн xAI болон SpaceX компанийг нэгтгэх боломжийн талаар хэлэлцэж буй талаар Reuters-д тулгуурласан мэдээллүүд гарсан ч, албан ёсоор баталгаажсан хэлцэл зарлаагүй байна.
🤖 OpenAI болон Nvidia нар “100 тэрбумын хэлцэл” цуцлагдаж магадгүй: OpenAI-д хийх Nvidia-гийн том хэмжээний хөрөнгө оруулалтын талаар цуурхал, мэдээлэл тархсан ч Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуан уг мэдээллийг няцаажээ.
🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Зах зээл унахдаа доош үсэрдэг, гэхдээ өсөхдөө шатаар
Ханш унахаараа хурдан, өсөхдөө удаан байх нь олонтоо учир нь айдас хурдан, итгэл удаан
📄 Тайланг нь сонжвол: ↗️ AMD: Дата төвийн хурдацтай өсөлт
AMD компани IV улиралд орлогоо өмнөх оны мөн үеэс 34% өсгөж, 10.3 тэрбум долларт хүрлээ(+$630 саягаар хүлээлт давсан). Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 1.53 доллар болж, таамаглалаас 0.21-ээр илүү байлаа.
Өсөлтийн гол зүйл нь Дата төвийн сегмент байж, орлого нь 39% өсөж $5.4 тэрбумд хүрсэн (+$400 саяар давсан). Үүнд MI300 AI хурдасгуур болон EPYC процессоруудын эрэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Мөн экспортын хязгаарлалтыг зохицуулж, Хятадад $390 саяын MI308 AI чип нийлүүлсэн нь онцлох үзүүлэлт болов.
Client болон Gaming сегментүүд мөн сайн гүйцэтгэл үзүүлж, нийлбэр орлого нь 39% өсөж $3.9 тэрбумд хүрэв.
Client орлого 34% өсөж $3.1 тэрбум,
Gaming орлого 50% өсөж $843 саяд хүрсэн нь Radeon GPU-ийн эрэлт сэргэснээр дэмжигдсэн байна.
🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ
ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
Better prompts. Better AI output.
AI gets smarter when your input is complete. Wispr Flow helps you think out loud and capture full context by voice, then turns that speech into a clean, structured prompt you can paste into ChatGPT, Claude, or any assistant. No more chopping up thoughts into typed paragraphs. Preserve constraints, examples, edge cases, and tone by speaking them once. The result is faster iteration, more precise outputs, and less time re-prompting. Try Wispr Flow for AI or see a 30-second demo.









