• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 02.03

Цахим мэдээ 02.03

🧠 Хятад хиймэл оюун ухааны өрсөлдөөнд бууж өгсөнгүй юу? 🤷🏻‍♂️

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Өмнө долоо хоногт АНУ-ын ХНС-ийн шийдвэр гарч бодлогын хүүгээ хэвээр үлдээх шийдвэр гаргасан бөгөөд “Гайхамшигт 7”-ийн 4 нь тайлангаа танилцуулж хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөнийг хэсэг хөдөлгөөд амжлаа.😄

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🧠 Хятад хиймэл оюун ухааны өрсөлдөөнд бууж өгсөнгүй юу? 🤷🏻‍♂️

  • 🇺🇸 Трампын шийдвэр болон ХНС-ийн бодлогын хүүгийн шийдвэр 🏛️

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2025 оны 01 сарын 31-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +1.20% , Nasdaq 100 индекс +2.28%-ийн тус тус өсөлттэй байсан бол энэ долоо хоногт биткойн -4.19% , АрдКойн +0.23%-ийн өсөлттэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮2.2 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮68 сая буюу 3.05%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🧠 ХЯТАД ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ӨРСӨЛДӨӨНД БУУЖ ӨГСӨНГҮЙ ЮУ? 🤷🏻‍♂️

Эх сурвалж: Yahoo.finance, CNBC.com, Bloomberg.com 

🤔 ChatGPT болон Deepseek: ChatGPT болон Deepseek хоёрын нөлөөнд хөрөнгийн зах зээлд тодорхой өөрчлөлтүүд гараад амжлаа. Технологийн салбарт гарч буй хурдтай өөрчлөлтүүд, ялангуяа ChatGPT-ийн хөгжүүлэлтийн шинэ үе, Deepseek-ийн шинэлэг AI шийдэл зэрэг нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татаж чадлаа.

ChatGPT-ийн хэрэглээний өргөжилт – OpenAI-ийн ChatGPT чатботын шинэчилсэн хувилбар нь бизнесийн олон салбарт нөлөөлж эхэлсэн бөгөөд AI технологи нь хөрөнгийн зах зээлд шинэ эрэлт үүсгэсэн. Энэ нь технологийн хувьцаануудыг өсгөж, тус салбарт хөрөнгө оруулалт хийх алхмыг маш ихээр нэмэгдүүлсэн.

Deepseek-ийн шинэлэг платформ – БНХАУ-ын DeepSeek стартап компани DeepSeek-R1 нэртэй хиймэл оюуны шинэ загвараа танилцуулсны дараа Nasdaq 100 индекс болон технологийн салбарын гол тоглогчдын хувьцаанд хүчтэй нөлөө үзүүллээ. DeepSeek нь хүчин чадлаараа OpenAI-ийн ChatGPT-тэй ойролцоо түвшинд өрсөлдөж буйгаас гадна, хөгжүүлэлтийн зардал нь ердөө 6 сая доллар байсан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татлаа.

😬 Ямар мэдээ гарчих ваа:

  • DeepSeek үйлчилгээний онцлог: AppStore-д хамгийн их татагдсан AI чатбот болж, хэрэглэгчдийн дунд эрэлттэй байгааг харууллаа.

  • AI хөгжүүлэлтийн зардлын асуудал: Хиймэл оюуны томоохон загваруудыг хөгжүүлэхэд олон тэрбум доллар шаардлагатай юу гэдэгт эргэлзээ үүсгэв.

  • АНУ-ын хориг арга хэмжээ: БНХАУ-ын технологийн ахицыг хязгаарлах АНУ-ын экспортын хязгаарлалтууд DeepSeek-ийн хувьд саад болоогүйг харууллаа.

😱 Үнэн гэж үү?: Nasdaq 100 индекс 1 их наяд долларын үнэлгээ алдав

DeepSeek-ийн шинэ технологи зах зээлд хүчтэй нөлөөлж, технологийн салбарт ноёрхож буй компаниудын хувьцааны ханш огцом унасан нь Nasdaq 100 индекс нэг өдрийн дотор 1 их наяд доллароор буурахад хүргэсэн байна. Энэ нь сүүлийн хэдэн жилд технологийн салбарт гарсан хамгийн том уналтуудын нэг болж байгаа юм.

Томоохон технологийн компаниудын уналтууд:

  • Nvidia (NVDA) -16.9%

  • Microsoft (MSFT) -4.2%

  • Alphabet (GOOGL) -3.8%

  • Meta (META) -5.1%

  • AMD (AMD) -6.5%

Nvidia-ийн хувьцаа 2020 оноос хойших хамгийн том уналтад орсон нь:

Nvidia (NVDA) компанийн хувьцаа 16.9%-иар унаж, 589 тэрбум долларын зах зээлийн үнэлгээгээ алдсан нь түүхэн дэх хамгийн том уналтуудын нэг болж байна.

Nvidia-ийн хувьцааны уналтын гол шалтгаан:

  • DeepSeek AI-ийн хөгжүүлэлтийн зардал маш бага: Өндөр хүчин чадалтай хиймэл оюуны загваруудыг хямд өртгөөр хөгжүүлэх боломжтой болвол Nvidia-ийн үнэтэй GPU чипний эрэлт буурах магадлалтай.

  • Хиймэл оюуны салбарын стратеги өөрчлөгдөх үү?: AI хөгжүүлэгч компаниуд олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай эсэхэд эргэлзээ үүсэв.

  • Өрсөлдөөн нэмэгдэж, нийлүүлэлт өсч болзошгүй: DeepSeek шиг стартапууд технологийн хурдацтай хөгжлийг харуулж буй тул Nvidia болон бусад AI-д төвлөрсөн компаниудын ноёрхол ганхаж эхэллээ.

🗣️Хэн юу гэж хэлэв:

  • Morgan Stanley: "AI хөгжүүлэлтийн салбарын тоглогчдын стратеги өөрчлөгдөж болзошгүй тул Nvidia-ийн урт хугацааны өсөлтөд шинэ эрсдэл үүсч байна."

  • Goldman Sachs: "DeepSeek нь AI чипний зах зээлийн динамикийг өөрчилж, шинэ өрсөлдөөн үүсгэж байна."

📈 АНУ-ын хориг ба Хятадын технологийн дэвшил:

DeepSeek-ийн амжилт нь АНУ-ын засгийн газрын Хятадын технологийн хөгжилд тавьсан экспортын хоригуудыг тойрон гарсан жишээ болж байна. АНУ нь Хятад улсын өндөр хүчин чадалтай AI хөгжүүлэлтийг удаашруулахын тулд Хятадад Nvidia-ийн дэвшилтэт чип нийлүүлэхийг хориглосон. Гэвч DeepSeek компани орон нутгийн эх үүсвэрийг ашиглаж өмнөх оны Nvidia chip-г ашигласан нь өндөр эрэлт болон хөрөнгө оруулагчдын итгэлийг олж, АНУ-ын хориг арга хэмжээний үр дүнг эргэлзээтэй болгож чадлаа.

💻 Технологийн салбарын экспертүүдийн байр суурь:

  • Bloomberg AI судлаачид: "DeepSeek нь Хятадын хиймэл оюуны салбарын том амжилт бөгөөд энэ нь АНУ-ын технологийн хоригийн үр нөлөөг сулруулах боломжтой."

  • БНХАУ-ын технологийн удирдлагууд: "Энэ бол дотоодын инновацийн ялалт, бид илүү ихээр AI хөгжүүлэлтэд хөрөнгө оруулах ёстой."

💁🏻‍♂️ Эцэст нь: AI-ийн шинэ эрин үе эхэлж байна уу? DeepSeek-ийн хиймэл оюуны зах зээлд хүч түрэн орж ирсэн нь технологийн салбарт шинэ эрин үе эхэлж буй тод жишээ болж байна. Nvidia болон томоохон технологийн компаниудын хувьцааны уналт нь шинэ өрсөлдөөн, технологийн өөрчлөлтийн эхлэл болж байна.

Хөрөнгө оруулагчдын хувьд дараах гол асуултууд гарч ирлээ:
Nvidia-ийн ноёрхол хэвээр үргэлжлэх үү?
AI хөгжүүлэлтийн стратеги өөрчлөгдөх үү?
Хиймэл оюуны эрин шинэ хурдаар хөгжих үү?

Энэ бүх мэдээллийг Даваа гарагийн MARKET INSIGHT: хөрөнгийн зах зээлд юу болж өрнөв?  лайваар уулзаж дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч үзнэ үү. 😇

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457

📈 ЭДИЙН ЗАСАГ:  🇺🇸 ТРАМПЫН ШИЙДВЭР БОЛОН ХНС-ИЙН БОДЛОГЫН ХҮҮГИЙН ШИЙДВЭР 🏛️

Эх сурвалж: Судалгаа шинжилгээний хэлтэс

🤔 Юу ярих вэ гэвэл: АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн бодлогын хүүгийн шийдвэр 2025 оны 1-р сарын 29-нд бодлогын хүүгээ 4.50%-ийн түвшинд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. ХНС-ийн дарга Жером Пауэлл инфляц болон ажлын байрны талаарх мэдээ бодлогын хүүг бууруулахад тохиромжтой цагийг харуулах хүртэл бодлогын хүүг бууруулахгүй гэдгийг онцолсон байна.

Эдийн засагт үзүүлэх нөлөө:

  • Зээлийн хүүгийн түвшин: Бодлогын хүүг хэвээр хадгалснаар зээлийн хүүгийн түвшин одоогийн хэмжээнд үргэлжлэх төлөвтэй.

  • Инфляцын хүлээлт: ХНС-ийн энэ шийдвэр нь инфляцыг тогтворжуулах зорилготой бөгөөд үнийн өсөлтийг хязгаарлахад чиглэгдэж байгаа юм.

  • Хөрөнгө оруулалт: Хүүгийн түвшин өөрчлөгдөөгүй нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах, зах зээлийн тогтвортой байдлыг дэмжихэд нөлөөлнө.

Ерөнхийлөгч Дональд Трампын татварын шинэ хууль: Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны 2-р сарын 1-нээс эхлэн Мексик, Канад улсаас импортлох бүх бараанд 25%-ийн татвар ногдуулах хуулиа баталлаа.

Эдийн засагт үзүүлэх нөлөө:

  • Импортын барааны үнэ: Татварын нэмэгдэл нь импортын барааны үнийг өсгөж, хэрэглэгчдийн худалдан авах чадварт нөлөөлж болзошгүй.

  • Худалдааны түншүүдийн хариу үйлдэл: Мексик, Канад зэрэг орнууд хариу арга хэмжээ авч, АНУ-ын экспортод татвар ногдуулах эсвэл худалдааны бусад саад тотгор бий болгох магадлалтай.

  • Дотоодын үйлдвэрлэл: Импортын барааны үнийн өсөлт нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих боломжтой ч, богино хугацаанд үнийн өсөлт, нийлүүлэлтийн асуудал үүсгэж болзошгүй.

🙄 Эцэст нь байна аа: АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн бодлогын хүүг тогтвортой хадгалах шийдвэр нь эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих зорилготой бол Ерөнхийлөгч Трампын татварын шинэ хууль нь худалдааны түншүүдтэй харилцаанд өөрчлөлт авчрах магадлалтай. Эдгээр шийдвэрүүдийн урт хугацааны нөлөөг анхааралтай ажиглах нь анхаарууштай биз ээ.

Мөн та бондын мэдээлэл авах бол манай сошиал хуудсанд хандахад л болно. 😊

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🌍 ДЭЛХИЙН ХҮН АМЫН 1/3: Энэтхэг, Хятад хоёр 2020 онд хил дээр гарсан мөргөлдөөний дараа харилцаа сэргэж, 5 жил орчим завсарласны дараа шууд нислэгээ сэргээхээр тохиролцсон юм. 

😔 ХЭЦҮҮХЭН 2025 ОН: 64 хүн тээвэрлэж явсан American Airlines (AAL) компанийн онгоц Рейганы үндэсний нисэх онгоцны буудлын ойролцоо агаарт Black Hawk армийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөний улмаас Потомак голд осолдсон байна.

☕️ STARBUCKS ШИНЭ МЕНЮ-ТАЙ БОЛЛОО: Starbucks (SBUX) үйл ажиллагааг хөнгөвчлөх, хүлээх хугацааг багасгах, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор цэсийнхээ 30%-ийг хасна. Гүйцэтгэх захирал Брайан Никкол хэлэхдээ, энэ алхам нь АНУ-ын борлуулалтын бууралтыг арилгах зорилготой гэжээ.

💁🏻‍♂️ ТРАМП БАС ДАХИН ТРАМП: Trump Media (DJT) нь Truth.Fi нэртэй компанийг ажиллуулж, биткойн болон ETF-д хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Schwab (SCHW) -тэй хамтран ажилласнаар финтект нэвтэрч байгаагаа зарлалаа.

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? 2008 оны аравдугаар сарын 13-нд Dow Jones индекс нэг өдрийн дотор 936 нэгжээр буюу 11.08%-аар өссөн нь түүхэндээ хамгийн өндөр өсөлтүүдийн нэг болсон.

📄 Тайланг нь сонжвол: Apple (AAPL) 2025 оны 1-р улирлын орлого 4%-иар өсч 124.3 тэрбум доллар болж дээд амжилт тогтоосон бол EPS жилийн 10%-иар өсч 2.40 доллар болсон байна. Үйлчилгээний төрөлжилт 14%-иар өсч 26.3 тэрбум долларт хүрч, нийт ашиг 47%-д хүрлээ. iPhone гар утасны орлого 1%-иар буурч, 69.1 тэрбум доллар болж, хүлээлтийг хангаагүй байхад Mac (+16%) болон iPad (+15%)-ийн гүйцэтгэл илүү өндөр гаржээ. Бараа материалын тохируулга болон өрсөлдөөний дарамтаас болж Хятад дахь борлуулалт жилийн 11%-иар буурсан байна.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com

/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор