• Ard News
  • Posts
  • Цахим Мэдээ 02.02

Цахим Мэдээ 02.02

🟥 Алт, мөнгө түүхэн уналтад орж, 24 цагийн дотор зах зээлээс 3.15 их наяд доллар арчигдав 😬

In partnership with

👋 Шинэ долоо хоногийн мэнд, Ардын Альфа урамшуулалт хөтөлбөр маань үргэлжилсээр байна. 🎉

Та 2-р сарын 15-ыг дуустал урамшуулалд оролцох эрхээ цуглуулж, олон шагналын эзэн болох боломжтой шүү!

Идэвхтэй оролцож, боломжоо бүү алдаарай 💪

Танд амжилт хүсье!

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🫣 Трамп ХНС-ийн дараагийн даргад Кевин Уоршийг нэр дэвшүүллээ 🙄

  • 🟥 Алт, мөнгө түүхэн уналтад орж, 24 цагийн дотор зах зээлээс 3.15 их наяд доллар арчигдав 😬

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2026 оны 01 сарын 30-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +0.23% , Nasdaq 100 индекс -0.31% хэлбэлзэлтэй байсан бол энэ долоо хоногт Биткойн -12.13% , ардкойн -7.79% тус тус уналттай байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮10 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮1.3 тэрбум буюу 12.19%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🫣 Трамп ХНС-ийн дараагийн даргад Кевин Уоршийг нэр дэвшүүллээ 🙄

🤔 Юу болов? АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump Холбооны Нөөцийн Сангийн дараагийн даргад хуучин захирагч Kevin Warsh-ийг нэр дэвшүүлэв. Тэрээр Уоршийг “хүчтэй, тогтвортой удирдагч” хэмээн үнэлсэн байна.

  • 😅 Сонирхолтой нь: Трамп өмнө нь одоогийн дарга Jerome Powell-ыг мөн ижил байдлаар магтаж байсан ч бодлогын хүүтэй холбоотой зөрчлөөс болж харилцаа нь хурцаджээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, шинэ даргын томилгоо ХНС-ийн хараат бус байдалд нөлөөлөх эрсдэлтэй тул зах зээл анхааралтай ажиглаж байна.

🤷🏻‍♂️Гэхдээ байна аа… Warsh нь инфляцад хатуу байр суурьтай эдийн засагчаар танигдсан бөгөөд сүүлийн үед бодлогын хүүг бууруулах байр суурь илэрхийлэх болсон. Гэсэн ч түүнийг албан ёсоор томилохын тулд АНУ-ын Сенатын батламж шаардлагатай.

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🟥 Алт, мөнгө түүхэн уналтад орж, 24 цагийн дотор зах зээлээс 3.15 их наяд доллар арчигдав 😬

🤔 Юу болов? Алт, мөнгө түүхэн уналтад орж, 24 цагийн дотор 3.15 их наяд доллар арчигдав.

Өнгөрөгч баасан гарагт дэлхийн үнэт металлын зах зээлд хүчтэй савлагаа үүсэж, алт, мөнгөний ханш 24 цагийн дотор түүхэнд байгаагүй уналт үзүүллээ. Энэхүү огцом хөдөлгөөн нь хөрөнгө оруулагчдын хандлага өөрчлөгдөхийн зэрэгцээ зарим томоохон улсын төв банкуудын худалдан авалт буурч, борлуулалтын идэвх нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байна.

📉 Гол үзүүлэлтүүд: 

  • Алт 13%-иас дээш унаж, $4,700-оос доош ханшид хүрэв.

  • Мөнгө 30%-иас илүү унаж, $80-аас доош ханшид мөн адил хүрэв.

  • Үүний улмаас алт, мөнгөний зах зээлийн үнэлгээнээс нийт 3.15 их наяд доллар арчигдлаа.

🔍 Уналтын гол шалтгаанууд: Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар энэхүү огцом уналтад дараах хүчин зүйлс голлон нөлөөлжээ.

• АНУ-ын бондын өгөөж өссөн нь алт, мөнгөний сонирхлыг сулруулсан
• Долларын ханшийг чангаруулах бодлого хэрэгжүүлэх гэж буйтай холбоотойгоор үнэт металлуудын ханш савлагаанд орсон
• Short арилжааны идэвхжил нэмэгдсэн
• Ашиг түгжих (profit-taking) хөдөлгөөн олноороо өрнөсөнтэй холбоотой

💬 Хөрөнгө оруулагчдад өгч буй дохио

Сүүлийн жилүүдэд алт, мөнгө эрчимтэй өсөж, “аюулгүй” хөрөнгө хэлбэрээр өндөр эрэлттэй байсан ч энэхүү уналт нь зах зээл маш аюултай байгааг дахин харууллаа. Ялангуяа хөшүүрэгтэй (leverage) арилжаанд оролцогчид богино хугацаанд ихээхэн алдагдал хүлээлээ.

🙄 Эцэст нь байна аа… Шинжээчдийн үзэж байгаагаар ойрын хугацаанд үнэт металлын зах зээл өндөр савлагаатай хэвээр үргэлжлэх магадлалтай бөгөөд дараагийн АНУ-ын мөнгөний бодлого, инфляцын мэдээлэл, долларын ханшийн хөдөлгөөнөөс ихээхэн хамаарах төлөвтэй байна.

Өнгөрөгч долоо хоногт зах зээлээс нийт тэд хэдэн доллароор багасав (ихээс бага руу)

  1. Алт (XAU): −13.84% унаж 1.9 их наяд доллар

  2. Мөнгө (XAG): −31.18% унаж 1 их наяд доллар

  3. Зэс: −9.35% унаж 760 тэрбум доллар

  4. Nasdaq 100: −2.23% унаж 450 тэрбум доллар

  5. Microsoft (MSFT): −12.42% унаж 400 тэрбум доллар

  6. S&P 500: −0.91% унаж 390 тэрбум доллар

  7. Bitcoin (BTC): −6.36% унаж 100 тэрбум доллар

  8. Amazon (AMZN): −3.54% унаж 65 тэрбум доллар

  9. Ethereum (ETH): −11.84% унаж 40 тэрбум доллар

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🔻 Amazon дахин 16,000 ажлын байр цомхотголоо: Amazon AI-д оруулж буй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ бүтцийг цомхотгож, 16,000 ажилтнаа цомхотгохоор боллоо. Мөн UPS, Nike, Pinterest зэрэг компаниуд цомхотголд нэгдэв.

📉 АНУ-ын худалдааны алдагдал огцом өсөв: 11-р сард АНУ-ын худалдааны алдагдал 94%-иар өсөж 56.8 тэрбум долларт хүрч, тарифын бодлогын үр нөлөө саарсныг харууллаа. Ялангуяа Европын холбоотой хийсэн худалдааны алдагдал огцом нэмэгджээ.

⚡ Nvidia AI дэд бүтцэд 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийв: Nvidia компани CoreWeave-д 2 тэрбум долларын хөрөнгө оруулж, 2030 он гэхэд дата төвийн хүчин чадлыг 5 гигаваттаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

🌐 Meta ба Corning 6 тэрбум долларын гэрээ байгууллаа: Meta AI дэд бүтцээ өргөтгөх зорилгоор Corning-той 6 тэрбум долларын шилэн кабелийн гэрээ байгууллаа. AI эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор Corning-ийн хувьцаа 17%-иар өсөв. Мөн OpenAI-ийн эрэлт өсөлтөд нөлөөлжээ.

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?  1 төгрөг 1 долларын үнэ цэнэ цаг хугацаатай уралддаг

Мөнгө өөрөө өсдөггүй бөгөөд хадгалсан мөнгөний бодит үнэ цэнийг инфляц аажмаар иддэг.

📄 Тайланг нь сонжвол: 📱 Apple: “Supercycle” эхэллээ

Apple амласан амжилтаа давуулан биелүүлж, орлогоо жилийн өсөлтөөр 16%-иар нэмэгдүүлэн 143.8 тэрбум долларт хүргэж, зах зээлийн таамгийг 5.2 тэрбум доллараар давлаа. Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 2.84 доллар болж, хүлээлтээс 0.17 доллараар өндөр гарсан байна.

Энэхүү өсөлтийн гол хөдөлгөгч нь iPhone 17 загварын огцом эрэлт байв. Үүний нөлөөгөөр iPhone гар утасны орлого 23%-иар өсөж 85 тэрбум долларт хүрч, зах зээлийн 78 тэрбум долларын таамгийг илт давжээ. Мөн идэвхтэй хэрэглэгчдийн суурь 2.5 тэрбум төхөөрөмжийг давсан нь шинэ түүхэн амжилт болов.

🕶️ Meta: AI-д хийсэн бооцоо үр дүнгээ өглөө

Meta дөрөвдүгээр улиралд орлогоо жилийн өсөлтөөр 24%-иар нэмэгдүүлж 59.9 тэрбум долларт хүргэж, таамгийг 1.4 тэрбум доллараар давлаа. Нэгж хувьцаанд ногдох ашиг 8.88 доллар болж, хүлээлтээс 0.66 доллараар өндөр гарсан байна.

Компанийн үндсэн орлогын эх үүсвэр болох сурталчилгааны бизнес өссөн бөгөөд:

  • Сурталчилгааны үзүүлэлт 18%-иар,

  • Нэг зарын дундаж үнэ 6%-иар нэмэгджээ.

Энэ нь AI-д суурилсан зорилтот хүргэлт, контентын санал болголтын сайжруулалттай шууд холбоотой юм. Мөн өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 7%-иар өсөж 3.58 тэрбумд хүрсэн байна.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Wake up to better business news

Some business news reads like a lullaby.

Morning Brew is the opposite.

A free daily newsletter that breaks down what’s happening in business and culture — clearly, quickly, and with enough personality to keep things interesting.

Each morning brings a sharp, easy-to-read rundown of what matters, why it matters, and what it means to you. Plus, there’s daily brain games everyone’s playing.

Business news, minus the snooze. Read by over 4 million people every morning.