• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 01.29

Цахим мэдээ 01.29

Шинэ 7 хоногийн мэнд! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • ⭐️ Голомт Банкны 2023 оны цэвэр ашиг өмнөх оноос 80%-иар өсжээ.

  • 🤖 Технологийн салбарын өсөлт хөрөнгийн зах зээлийг сэргээв үү?

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 😁 

ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2024 оны 1 сарын 26-ны баасан гарагт S&P 500 индекс 0.98%-иар өсөж 4,887.15 нэгжид хаагдсан бол Nasdaq 100 индекс 0.65%-иар өсөж 17,424.00 нэгжид хаагджээ.

  • Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 1.73%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.

ДОТООД ЗАХ ЗЭЭЛ: ⭐️ ГОЛОМТ БАНКНЫ 2023 ОНЫ ЦЭВЭР АШИГ ӨМНӨХ ОНООС 80%-ИАР ӨСЖЭЭ

Эх сурвалж: Голомт Банкны 2023 оны санхүүгийн тайлан (2022 оны тайлантай харьцуулсан байдал)


Голомт Банк 2023 онд өмнөх оноос 80%-иар их цэвэр ашигтай ажиллаж 180 тэрбум төгрөгийн ашиг олж нийт хөрөнгө 28%-иар өсөж 12 их наяд төгрөгт хүрсэн нь Голомт банк 2023 онд тогтвортой байдлаа хадгалж чадсаныг батлан харуулж байна.

Хүүгийн ба хүүгийн бус орлого хоёулаа жигд буюу аль аль нь өмнөх оноос 44%-иар өссөн нь нийт орлого 44%-иар өсөхөд нөлөөлсөн байна. Эх үүсвэрээс үл шалтгаан орлогууд жигд өссөн нь сайн үзүүлэлт бөгөөд тэр хирээр банкны үйл ажиллагаа тогтвортой, эдийн засгийн аливаа эрслэлд бага өртөмтгий болж байгаа юм.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🤖 ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ӨСӨЛТ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ СЭРГЭЭВ ҮҮ?

👨‍💻 Технологийн томоохон компаниуд хөрөнгийн зах зээлийн сэргэлтэд нөлөөлж, S&P 500 индекс дараалсан уналтын дараа өссөн бол “Apple Inc” болон Тайваний хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын хэтийн төлөв чип үйлдвэрлэгчдэд итгэл төрүүлснээр Nasdaq 100 бүх цаг үеийн дээд цэгтээ хүрч хаагдлаа. Холбооны Нөөцийн Сангаас бодлогын хүү бууруулах талаар хэлэлцэж байгаа өнөө үед албаны хүмүүс тодорхойгүй байдалд болгоомжтой байхыг анхааруулжээ. S&P 500 индекс $4,780 орчимд хаагдаж, Nasdaq 100 1.5%-р, чип үйлдвэрлэгчид бараг 3.5%-иар өсөв. Гол үзүүлэлтүүдээс дурдвал АНУ-ын хоёр жилийн ЗГҮЦ-ны өгөөж тогтвортой, баррель газрын тос $74-ыг давсан, биткойны ханш $41,000-оос буурсан байна.

Эх сурвалж: Nasdaq

🙋‍♂️ Төв банкууд хүүгээ бодсон шиг хурдан бууруулахгүй байж магадгүй учраас хөрөнгийн зах зээл одоо сэргэж байгаа нь удаан үргэлжилнэ гэсэн үг биш биш болохыг зарим шинжээчид анхааруулж байна. Фавад Разакзада, Крэйг Эрлам зэрэг шинжээчид одоогийн байдал ба хэт өөдрөг төсөөллүүд хоорондоо зөрүүтэйг онцолсон бол Blackstone Inc-ийн гүйцэтгэх захирал Стив Шварцман ХНС хүүгээ бууруулна гэж үзээд зах зээл сэргэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Эдгээр сорилт бэрхшээлийг үл харгалзан S&P 500-ийн техникийн үзүүлэлтүүд өсөж эерэг үзүүлэлтүүдийг харуулж байгаа бөгөөд DVAN трендийн шугам 10 сарын сүүлээс хойш хувьцааг авах захиалга тогтмол өсөлттэй байгааг харуулж байна.

Эх сурвалж: Bloomberg

📈 Хөрөнгийн зах зээлийн сэргэлт нь чип үйлдвэрлэгчдэд эергээр нөлөөлсөн ч цаашдаа саадгүй явна гэсэн баталгаа биш билээ. Өнгөрсөн жил хүндхэн сорилтоос эргэн ирсэн сангийн менежерүүд технологийн хувьцаанд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Nasdaq 100 буцаад унах вий гэсэн айдастай байна. Societe Generale-судалгаанд бичсэнээр эрсдэлээс хамгаалах сангууд бараг долоон жилийн хугацаанд Nasdaq индексийн маш их хэмжээний фьючерс гэрээ эзэмшиж байгаа аж. ХНС-ийн бодлого сулрах төлөвтэй байгаа тул "Гайхамшигт долоон" хувьцаа ба бусад өсөлттэй технологийн хувьцаануудын өсөлт хадгалагдах магадлалтай гэв. Нэмж дурдахад “Miller Tabak + Co.”-ийн Мэтт Мэйли: “2023 оны сүүлээс эхэлсэн чип үйлдвэрлэгчдийн салбарын өсөлт хөрөнгийн зах зээлийг мэдэгдэхүйц өргөнө” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Bloomberg

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🚓 S&P 500 өссөөр: Теслагийн хувьцааны уналт

⚡️ Мэргэжилтнүүд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг "удаашруулсан сүйрэл"-тэй адилтган 700 тэрбум долларын дефолт болж болзошгүйг анхаарууллаа.

📉 DuPont-ийн хувьцаа энэ долоо хоногт яагаад 13.4% унав?

🗽 АНУ-ын IV улирлын ДНБ-ий тайланг танилцуулсны дараа хувьцаанууд өсөж эхэллээ.

🗽 АНУ-ын ДНБ-ий тайланд инфляц удааширч, эдийн засаг хүчтэй өссөнийг харуулсан бөгөөд үүний дараа 10 жилийн хугацаатай засгийн газрын бондын өгөөж буурсан байна.

🧈АНУ-ын ДНБ-ий мэдээний дараа засгийн газрын бондын өгөөж буурч байгаатай холбоотойгоор алтны ханш өсөж байна.

🌍️ Түүхий эдийн зах зээл энэ хэвээрээ удвал үнэ өндөр хэвээр үлдэх магадлалтай.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

02.01 Пүрэв гараг

Хөдөлмөр эрхлэлтийн өртгийн индекс (IV улирал): Нэгж бүтээгдэхүүнд ноогдох хөдөлмөрийн зардлын үзүүлэлт ерөнхий эдийн засагт чухал нөлөөтэй. Investing.com сайтын мэдээлснээр өнөөдөр буюу 2024 АНУ-ын IV улирлын тус үзүүлэлт III улиралд 2.6% өсөж байсан бол IV улиралд өмнөх улиралд 0.9%-иар буурсан байх магадлалтай байна. Хэрэв хөдөлмөрийн өртөг таамаглаж байснаар буурвал бизнесүүд үйлдвэрлэлийн зардал багасах тул инфляц дагаад буурах эерэг талтай.

Барилгын зардал (12 сар): Сүүлийн үеийн чиг хандлагад үндэслэн 12 сарын тус үзүүлэлт ойролцоогоор 0.3%-0.5%-иар нэмэгдсэн байх магадлалтай. Учир нь 12 сард баяр ёслолын нөлөөгөөр эрэлт хэрэгцээ нэмэгдэж болон жилийн эцсийн төгсөл болж байгаатай холбоотой барилгын ажил эрчимждэг хандлагатай.

02.02 Баасан гараг

Хөдөлмөр эрхлэлтийн түвшин (1 сар): 1 сарын ажил эрхлэлтийн түвшин 62.1% - 62.3% байна гэж шинжээчид таамаглаж байна. Одоогийн мэдээллээс харахад тодорхой хэмжээнд буурах хандлага ажиглагдаж байгаа ба 2023 оны 12 сард 62.2%-тай байна гэж таамаглажээ. Тус үзүүлэлт түвшин буурснаар ажиллах хүчний хомсдол үүсэж, эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж, цалинг өсгөдөг. Хэрэглэгчийн зарцуулалт: Цөөн ажиллах хүчний тоо буурснаар нийт эрэлтийг буурч, хэрэглэгчийн зардал болон бизнесийн орлогод нөлөөлнө.

КОМАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457, 90081088