- Ard News
- Posts
- Цахим мэдээ 01.22
Цахим мэдээ 01.22
Хас Банкны 2023 оны цэвэр ашиг өмнөх оныхоос 40% өсжээ
Шинэ 7 хоногийн мэнд! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
⭐️Хас Банкны 2023 оны цэвэр ашиг өмнөх оныхоос 40% өсжээ
👴👵 Тэтгэврийн багцдаа хувьцаа нэмэх нь ихэсжээ
Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 🤩
ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ
2024 оны 1 сарын 19-ны баасан гарагт S&P 500 индекс 1.17%-иар өсөж 4,839.81 нэгжид хаагдсан бол Nasdaq 100 индекс 2.86%-иар өсөж 17,314.00 нэгжид хаагджээ.
Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 3.52%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.
ДОТООД ЗАХ ЗЭЭЛ: ⭐️ ХАС БАНКНЫ 2023 ОНЫ ЦЭВЭР АШИГ ӨМНӨХ ОНЫХООС 40%-ИАР ӨСЖЭЭ
Эх сурвалж: Хас Банкны 2023 оны санхүүгийн тайлан
⭐️ Хас Банкны 2023 оны цэвэр ашиг өмнөх оныхоос 40% өссөн 142 тэрбум төгрөг хүрэхэд хүүгийн орлого 40%, бусад орлого 52% өссөн нь нөлөөлсөн байна.
🔎 P/B харьцааны хувьд өмнөх улиралд 1.0 байсан бол 1.3 болж өссөнөөс сүүлийн улиралд ханш өссөнийг харж болно. 2023 оны IV улиралд Хас Банкны хувьцааны ханш 14%-иар өсөж оны төгсгөлд 628.97 төгрөгт хаагдсан билээ.
💰️ ROA өмнөх онтой харьцуулахад 2.69%-иас 2.78% болж өссөн нь нийт хөрөнгөө илүү бүтээмжтэй ашиглах болсныг илтгэнэ. Харин ROE хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгө хэдэн хувийн ашиг авчирсныг харуулдаг ба 22.25%-иас 25.00% болж өссөн дүн гарчээ.
ДЭЛХИЙ ДАХИНД: 👴👵 ТЭТГЭВРИЙН БАГЦДАА ХУВЬЦАА НЭМЭХ НЬ ИХЭСЖЭЭ
👨 Тэтгэврийн хуримтлал бүрдүүлэгчид илүү ихээр хувьцаанд хөрөнгө оруулах болсныг судалгаа харуулжээ. Bloomberg-ийн судалгаагаар тэтгэврийн насныхан хөрөнгө оруулалтын багцаа голдуу хувьцаагаар бүрдүүлэх шинжтэй байна. Мөн үнэт цаас болон үл хөдлөх хөрөнгө инфляцын эсрэг тохиромжтой хамгаалалт болно гэсэн хүлээлт иргэдийн дунд байгааг харж болно.
🧑🤝🧑 Судалгаанд оролцсон 252 оролцогчдын тэн хагас нь үнийн өсөлтийн улмаас хувьцаанд ихээр хөрөнгө оруулж байгаа бол 6% нь алтыг эрсдэлээс хамгаалах зорилгоор авч байгаа аж. Хэрэглээний үнэ хамгийн дээд цэгтээ хүрсэн энэ үед иргэд олон янзаар хөрөнгө оруулалтаа хамгаалж байгаа ч үнэ өсөх бүрд ашиг нь нэмэгдэх компаниудын хувьцааг авах нь хамгийн түгээмэл хөрөнгө оруулалтын шийдвэр болжээ.
Гэсэн хэдий ч энэ нь 100% зөв сонголт байж чадахгүй, жишээ нь 1970-аад оны инфляцын үеэр хувьцаа нь хамгийн бага өгөөжтэй хөрөнгө оруулалт байсан билээ.
Эх сурвалж: Bloomberg-ийн судалгаа
🤔 Судалгааны явцад хамгийн олон оролцогчийн анхаарлыг татсан асуулт: Хүн ам хөгшрөхийн хирээр бондын өгөөжийг өсөх үү? эсвэл буурах уу? байв.
📈 Өснө гэсэн хүмүүс улсын төсвийн зардал их байгаатай холбон тайлбарлав. Тэр дундаа өндөр настнууд нэмэгдэхийн хэрээр эрүүл мэнд, эмчилгээний зардлууд хурдацтай өсөж зөвхөн татвар төлөгчдийн мөнгөөр тэдгээрийг хангахад бэрх болж үнэт цаас гаргахаас өөр сонголтгүй болно гэв.
📉 Эсрэгээрээ бууна гэсэн байр суурьтай иргэд тайлбарлахдаа тогтмол орлого хүсэх тэтгэврийн настнууд болон тэтгэвэртээ суух дөхөж буй иргэд их болно гэв. Мөн хэд хэдэн оролцогчид жишээ болгон Япон улсыг дурдсан байв. Япон улсын иргэдийн 66%-ийг хөдөлмөрийн биш насныхан эзэлдэг бөгөөд засгийн газрын үнэт цаасны өгөөж 100 гаруй жил 2%-иас доогуур байгаа юм.
🙋♂️ Эцэст нь судалгаанд оролцогчдоос: Эдгээр хөрөнгөөс аль нь өндөр настнуудад илүү өгөөжтэй вэ? хэмээн асуухад 1/4 нь бонд гэж хариулсан байв. Судалгаанд оролцогчдын 60% нь өнөөдөр, маргааш ирээдүйд тэтгэвэртээ гарах хүмүүс “baby boomer”-үүд буюу 1940-1960 онуудад төрсөн иргэдээс өөрөөр тэтгэврийн багцаа бүрдүүлнэ гэв.
Эх сурвалж: Bloomberg-ийн судалгаа
👨💼🙍♂️ Gen Z болон millenial үеийнхэн мэдээж өмнөх үеэсээ орлого болон эд хөрөнгөөр бага тул уламжлалт хөрөнгө оруулалтуудаас өөрөөр крипто, эрүүл мэндийн салбарын хувьцаагаар багцаа бүрдүүлэх чиг хандлагатай. Бид цаг үе өөрчлөгдөхтэй зэрэгцэн хүмүүсийн чиг хандлага, баримталдаг дүрэм, журмууд өөрчлөгдсөн болохыг харж болохоор байна.
Эх сурвалж: Bloomberg-ийн судалгаа
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
💸 АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж жижиглэнгийн худалдааны мэдээл гарсны дараа 5 долоо хоногийн дээд цэгтээ хүрэв.
🚀 Hedge fund-уудын банк санхүүгийн хувьцаанууд дээрх “short“ арилжаа 4 сарын дээд түвшинд хүрчээ
⚡️ Бондын өгөөж өссөнөөр Европын хувьцаанууд энэ долоо хоногийг савлагаатай эхлүүллээ.
🚫 Хятадын томоохон брокерын компани хувьцааны эрс уналтын дараа “Short” арилжааг хязгаарлав.
📀 ETF-той холбоотой өсөлтийн дараа биткойны ханш 1 сарын доод түвшиндээ хүрчээ.
🤖 Хиймэл оюун ухааны тусламжтай нийгэмд олон эерэг өөрчлөлт авчирна хэмээн яригдаж байгаа нь чип үйлдвэрлэгчдийг идэвхжүүлж S&P 500 бүх цаг үеийн дээд ханшдаа хүрэхэд нөлөөлжээ.
ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ
01.25 Пүрэв гараг:
АНУ Барилга барих зөвшөөрөл (12 сар): Шинжээчид барилга барих зөвшөөрөл өмнөх сараас бага хэмжээгээр өсөж 1.495 сая хүрсэн гэж таамаглаж байгаа бөгөөд ихэнх эдийн засагчид тус үзүүлэлт ойрын хугацаанд удаашрах төлөвтэй гэж үзжээ. Зээлийн хүү тогтворжиж, инфляц хангалттай түвшинд хүртэл буурвал 2024 оны хоёрдугаар хагаст барилга барих зөвшөөрөл тогтворжих эсвэл бүр нэмэгдэж эхлэх магадлалтай юм.
01.26 Баасан гараг:
АНУ Хувийн хэрэглээ (12 сар): Шинжээчид 12 сард баярын улирал тохиож, ажлын байрны тоо өссөн, төсвийн дэмжлэгийн зэрэг хүчин зүйлстэй холбоотойгоор хувийн хэрэглээ 0.2%-0.4%-иар өссөн байх магадлалтай гэж үзжээ.
КОМАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅
ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.
Холбоо барих утас: 96407073, 86035457, 90081088