- Ard News
- Posts
- Цахим Мэдээ 01.26
Цахим Мэдээ 01.26
🟥 Intel-ийн хувьцаа нэг өдөрт 17.5% огцом унаж, 2024 оноос хойших хамгийн муу хүнд өдөр нь боллоо 😬
👋 Шинэ долоо хоногийн мэнд, Дөнөн үхрийн эвэр хөлдөж дуусаад, Тавьсан будаа хөлдөхгүй болж дулаан наашлах нь ээ. Хаврын цаг наашилж цагаан сарын сар эхлэх гэж байна даа. Цагаан сарын бууз ажиллагаагаа эхлүүлсэн үү? манай уншигчид 😁🥟
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🟥 Intel-ийн хувьцаа нэг өдөрт 17.5% огцом унаж, 2024 оноос хойших хамгийн муу хүнд өдөр нь боллоо 😬
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗
2026 оны 01 сарын 23-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -0.65% , Nasdaq 100 индекс -0.41% уналттай байсан бол энэ долоо хоногт Биткойн -0.86% , ардкойн -7.22% тус тус уналттай байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3.6 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮104 сая буюу 2.88%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇨🇳 БНХАУ $3.5 их наядын гадаад валютын нөөцөөр дэлхийд тэргүүлж байна 📈
🤔 Юу болов? 2025 оны байдлаар БНХАУ 3.5 их наяд долларын гадаад валютын нөөцтэйгээр дэлхийд тэргүүлж, Япон, АНУ, Швейцарь зэрэг өндөр хөгжилтэй орнуудыг ардаа үлдээлээ.
Гадаад валютын нөөц нь тухайн улсын эдийн засгийн тогтвортой байдал, санхүүгийн аюулгүй байдлыг хангах чухал дүгнэлт болдог. Төв банкууд уг нөөцийг ашиглан үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн огцом савлагааг сааруулах, импортын төлбөрийг хэвийн гүйцэтгэх, зах зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор интервенц хийдэг. 🇨🇳
Дараагийн байрууд (гадаад валютын нөөцөөр):
🇯🇵 Япон — 1.2 их наяд доллар
🇺🇸 АНУ — 910 тэрбум доллар
🇨🇭 Швейцарь — 909 тэрбум доллар
Эхний 10-т багтсан бусад улс:
🇮🇳 Энэтхэг — 643 тэрбум доллар
🇷🇺 ОХУ — 597 тэрбум доллар
🇸🇦 Саудын Араб — 463 тэрбум доллар
🇭🇰 Хонконг — 425 тэрбум доллар
🇰🇷 БНСУ — 418 тэрбум доллар
🇸🇬 Сингапур — 383 тэрбум доллар
🇲🇳 Харин Монголд? Монгол Улсын гадаад валютын нөөц 2025 онд анх удаа 7 тэрбум долларт хүрч, өмнөх оны мөн үеэс ойролцоогоор 20%-иар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
👀 Эцэст нь байна аа…Гадаад валютын өндөр нөөц нь улс орнуудын санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих гол хүчин зүйл бөгөөд БНХАУ энэ үзүүлэлтээр дэлхийд давамгай байр сууриа хадгалсаар байна.
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.
Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🟥 Intel-ийн хувьцаа нэг өдөрт 17.5% огцом унаж, 2024 оноос хойших хамгийн муу хүнд өдөр нь боллоо 😬
🤔 Юу болов? Intel-ийн хувьцаа өнөөдөр -17.5% огцом унаж, 2024 оны 8-р сараас хойших хамгийн муу өдөр тохиолоо. Тайлан нь шинжээчдийн таамгийг давсан ч компанийн сул хэтийн төлөв (guidance) болон үйлдвэрлэлийн гүйцэтгэлийн асуудал зах зээлийн итгэлийг бууруулжээ.
🙄 Яагаад унах болов? Компанийн зүгээс нийлүүлэлтийн хомсдол үүсэж болзошгүйг анхааруулж, CEO Лип-Бу Тан“бүтээгдэхүүний бүрэн эрэлтийг хангаж чадахгүй”, мөн үйлдвэрлэлийн үр ашиг (yield) зорилтоос доогуур байгааг онцолсон байна.
👀 Тэгвэл тайлан нь яасан бол? Нэгдүгээр улирлын хувьд Intel $11.7 - $12.7 тэрбум орлогын төсөөлөл өгч, тохируулсан EPS-ээ тэнцүү (break-even) түвшинд гэж мэдээлсэн нь зах зээлийн хүлээлтээс сул дохио боллоо.
Зах зээлийн гол анхаарал одоо Intel-ийн foundry (бусдад чип үйлдвэрлэх) бизнес дээр төвлөрч байна. CFO нь 14A технологийн захиалагчид оны хоёрдугаар хагаст тодорч магадгүй гэж хэлсэн ч, зарим шинжээчид мэдэгдэхүйц орлогын үр нөлөө 2028 он хүртэл хойшлох эрсдэлтэйг сануулжээ.
👀 Эцэст нь байна аа… Тайлангийн үзүүлтүүд сайн байсан ч үйлдвэрлэл болон хэтийн төлөв нь гол сөрөг хүчин зүйл болж, хувьцаанд хүчтэй дарамт үүсгэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🇨🇳 Хятадын эдийн засгийн өсөлт саарлаа: IV улиралд ДНБ 4.5% болж, сүүлийн 3 жилийн доод түвшинд хүрэв. Харин жилийн өсөлт 5%-д хүрч, экспортын дэмжлэгтэйгээр зорилтоо биелүүллээ.
🇯🇵 Японы Төв банк хүүгээ өөрчлөлгүй хадгаллаа: Мөнгөний бодлогыг хэвээр үлдээж, эдийн засгийн өсөлтийн төсөөллөө нэмэгдүүлэв. Сул иен, бондын өгөөж өссөн нь зах зээлд дарамт үүсгэж байна.
🚗 Tesla жолоочгүй таксигаа нэвтрүүллээ: Остин хотод бүрэн автомат робот такси үйлчилгээг эхлүүлж, хяналттай болон хяналтгүй горимыг хослуулан ашиглана.
🤖 Baidu-ийн AI хэрэглэгч 200 саяд хүрлээ: Ernie хиймэл оюун ухааны туслах нь хайлт, газрын зураг болон түнш аппликэйшнүүдэд нэвтэрч, Хятадын AI зах зээлд тэргүүлж байна.
🎵 TikTok АНУ-д хамтарсан компани байгууллаа: Үндэсний аюулгүй байдлын шаардлагыг хангах зорилгоор шинэ бүтцэд шилжиж, Oracle болон Silver Lake Америкийн үйл ажиллагааны 80%-ийг хянаж эхэллээ.
🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Дэлхий дээр бэлэн мөнгө багассаар байна
Швед улсад зарим дэлгүүр бэлэн мөнгө огт авдаггүй.
📄 Тайланг нь сонжвол: 💊 J&J: Өсөлтийн “хурдасгуур” жил өндөрлөлөө
Johnson & Johnson компанийн 2025 оны IV улирлын орлого өмнөх оны мөн үеэс 9%-иар өсөж 24.6 тэрбум ам.долларт хүрч, зах зээлийн таамгийг 440 сая доллараар давлаа. Нэгж хувьцаанд ногдох тохируулсан ашиг (EPS) 2.46 доллар болж, таамагтай нийцсэн байна.
Тайлангаас харахад, Innovative Medicine (+10%) болон MedTech (+7%) сегментүүдийн хүчтэй өсөлт нь компанийн патентын хугацаа дуусах эрсдэлийг амжилттай даван туулахад чухал үүрэг гүйцэтгэжээ.
Удирдлагын зүгээс 2025 оныг “өсөлтийн хурдасгуур жил” хэмээн тодорхойлсон нь бодит үр дүнгээр батлагдаж байна.
🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
What Will Your Retirement Look Like?
Planning for retirement raises many questions. Have you considered how much it will cost, and how you’ll generate the income you’ll need to pay for it? For many, these questions can feel overwhelming, but answering them is a crucial step forward for a comfortable future.
Start by understanding your goals, estimating your expenses and identifying potential income streams. The Definitive Guide to Retirement Income can help you navigate these essential questions. If you have $1,000,000 or more saved for retirement, download your free guide today to learn how to build a clear and effective retirement income plan. Discover ways to align your portfolio with your long-term goals, so you can reach the future you deserve.








