• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 01.20

Цахим мэдээ 01.20

🇺🇸 Трампын зах зээлийн ноёрхол хаа хүрэх бол доо? 👨🏼‍🦳

Шинэ 7 хоногийн мэнд ээ! Энэ долоо хоногт АНУ-ын шинэ ерөхийлөгч буюу 2дахь удаагаа сонгогдож буй Доналд Трампын албан ёсоор АНУ-ын 47 ерөнхийлөгч эрхэм болох 7 хоног байх юм. Бид зах зээлийн сонирхолтой мэдээг бэлтгэн оруулах болохоор та заавал уншаарай. 😉

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🇺🇸 Трампын зах зээлийн ноёрхол хаа хүрэх бол доо? 👨🏼‍🦳

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2025 оны 01 сарын 17-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +3.71% , Nasdaq 100 индекс +4.12%-ийн тус тус өсөлттэй байсан бол биткойн энэ долоо хоногт +11.13%-ийн өсөлттэй хаагджээ.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮2.9 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮117 сая буюу 3.94%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

байгаагаа илэрхийлжээ.

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 ТРАМПЫН ЗАХ ЭЭЛИЙН НОЁРХОЛ ХАА ХҮРЭХ БОЛ ДОО? 👨🏼‍🦳

Эх сурвалж: Morningstar.com

🤔 Юу ярих вэ гэвэл: Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирэх болсон нь хувьцаа, бонд, валют зэрэг санхүүгийн зах зээлд чухал нөлөө үзүүлэх боллоо. Түүнийг зах зээлийн ноён оргил мэт хөрөнгийн болон крипто зах зээлийн өсөлт, уналтыг тодорхойлох босс мэт.

📊 Хөрөнгийн зах зээл:

  • АНУ-ын хөрөнгийн зах зээл Трампын сонгуулиас хойш өссөлттэй байж, S&P 500 болон Nasdaq индексүүд өсөлттэй байсан 7 хоног байж өнгөрлөө. Энэхүү өсөлт хөрөнгө оруулалт хийх хүмүүсийн хувьд зах зээл дээр татварын бодлогыг эргэн харах, зохицуулалтыг тэргүүнд тавих зэрэг бизнесийн талыг илүү дэмжсэн бодлого дээр хүлээлт үүсгэсэн бөгөөд энэ нь хувьцаа болон бондын зах зээлийн эргэлтийг эргүүлэн нэмэгдүүлэх хандлагыг үүсгэлээ.

  • Гэсэн хэдий ч АНУ-ын инфляцийн нөхцөл байдлаас хамааран хөрөнгийн биржүүд бага зэрэг өсөлттэй буюу дунджаар 3.6%-иар өссөлттэй байлаа. Трамыг сонгогдсон жилээс авч үзвэл 2 баолон 3 дахь жилдээ индекс болон хувьцаанууд дунджаар 14.8%-иар илүү өндөр өсөлттэй байсан тоон статистик үзүүлэлт байдаг билээ.

💵 Бондын зах зээл:

  • Бондын зах зээл Трампын төрийн эрхийг барих үед бодлогын хүүг нэмэгдүүлэх магадлалтай байгаа гэж үзэж байгаа нь бондын өгөөжийн өсөлтийг нэмэгдүүлэх боложтой талаар хөрөнгө оруулагчид болон шинжээчид үзэж байна. 10 жилийн хугацаатай АНУ-ын Төрийн сангийн бондын өгөөж сонгуулийн өдөр 4,3%-иас 4,8%-д хүрсэн нь 2024 онд 1,9 их наяд доллар болно гэж таамаглаж байсан төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх болгоомжлолыг нэмэгдүүлэх боллоо.

📈 Инфляци ба тариф: Трампын бодлого, ялангуяа цагаачлалын болон худалдааны тарифын талаар баримталж буй бодлого нь инфляцийг өсгөж болзошгүй хэмээн шинжээчид үзэж байгаа билээ. Цагаачлалын бууралт нь ажиллах хүч багасаж хөдөлмөр эрхлэгч нарийн зардал нэмэгдэх магадлалтай юм. Нэмж хэлэхэд тарифын хэрэгжилт нь одоо болтол тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд янз бүрийн салбар, улс орнуудад үзүүлэх зах зээлийн тааварлашгүй нөхцөл үүсэх боломжтой хэмээн дүгнэж байна.

💸 Валютын зах зээл: Трампын хэрэгжүүлэх эдийн засгийн бодлоготой холбоотойгоор долларын ханш илүү чангарах мэт. Мөн зарим шинжээчид энэхүү өсөлт бусад улс орны дайн болон эдийн засгийн өсөлтөөс хамаатай гэж сануулж, эдийн засаг сулрахад хүргэдэг тариф, Трампын хэрэгжүүлэх крипто салбарын тэлэлтийг бодох бодлого долларын ханшийг аль ч түвшинд хүргэх, дэлхийн долларын эрэлтийг өөрчлөлт болзошгүй гэж үзжээ.

🙄 Хөрөнгө оруулагчдын анхаарах зүйлс:

  • Зах зээлийн тогтворгүй байдал, бодлогын өөрчлөлт гэнэт гарах магадлалтай байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдад хөрөнгийн тэнцвэртэй харьцааг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

😎 Эцэст нь байна аа: Дүгнэж хэлэхэд, зарим салбарууд Трампын засаг захиргааны хүлээгдэж буй бизнесийг дэмжсэн байдлаас өгөөж хүртэж болох ч худалдааны бодлого, засгийн газрын зарцуулалт, зохицуулалтын өөрчлөлтүүдтэй холбоотой тодорхой бус байдал нь үүсэх боложтойг анхаарах юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

🇺🇸 АЖИЛГҮЙ БИШ АЖИЛТАЙ БАЙНА ШҮҮ. Apple компани 2025 оныг маш олон тооны шинэ бүтээгдэхүүн тэр дундаа гэрийн ухаалаг систем хөгжүүлэлтийн үйлдлүүд дээр анхаарч шинэ функцууд хийх болно.

🇰🇷 БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЮН СОК ЁЛИЙГ БАРИВЧИЛЛАА. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг тус улсын Дээд албан тушаалтнуудын авлигын хэргээр шалгахаар болж баривчиллаа.

🚀 XRP КОЙНЫ ҮНЭЛГЭЭ GOLDMAN SACHS-Г ДАВЛАА. XRP койны үнэ бүх цаг үеийн шинэ дээд ханшдаа хүрснээр 🚀 зах зээлийн үнэлгээгээр Goldman Sachs-аас илүү боллоо.

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? 2011 оны Японы газар хөдлөлт, цунамигын дараа Токио хотын хөрөнгийн зах зээл огцом унасан. Гэсэн ч хөрөнгө оруулагчид засгийн газрын тусламжийн бодлогын нөлөөгөөр зах зээлийг хурдан сэргээж чадсан.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️

Эх сурвалж: Investing.com

/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор