- Ard News
- Posts
- Цахим мэдээ 01.13
Цахим мэдээ 01.13
🇺🇸 АНУ болон Монгол улсын Бондын зах зээлийн өнөөгийн байдал 🇲🇳
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Энэ долоо хоногт АНУ-ын банк санхүүгийн томчуудын тайлан гарах юм шүү. Тэдний 2024 оны санхүүгийн байдал бүхэлдээ хэрхэн байсан тухай харцгаая. Бид 4-р улирлын тайлангийн мэдээллийг оруулах болохоор та заавал уншаарай. Танд амжилт хүсье! 😉
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🧠 NVIDIA шинийг бүтээсэн ч хувьцааны ханш хуучирсан мэт 🤷🏻♂️
🇺🇸 АНУ болон Монгол улсын Бондын зах зээлийн өнөөгийн байдал 🇲🇳
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗
2025 оны 01 сарын 10-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -1.09% , Nasdaq 100 индекс -1.18%-ийн тус тус өсөлттэй байсан бол биткойн энэ долоо хоногт -4.50%-ийн өсөлттэй хаагджээ.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮2.6 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮55 сая буюу 2.9%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🧠 NVIDIA ШИНИЙГ БҮТЭЭСЭН Ч ХУВЬЦААНЫ ХАНШ ХУУЧИРСАН МЭТ 🤷🏻♂️
Эх сурвалж: CNBC.com
🤔 Юу болов: Жил бүрийн 1-р сард болдог технологийн салбарынхан ололт амжилтаа тайлагнадаг CES гэх арга хэмжээ болж өнгөрлөө. Тус хурлыг Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуан эхлүүлж хоёр цаг орчим үргэлжилсэн илтгэл тавилаа. Маш олон зүйлсийг ярьж бас гэнэтийн бэлэг дэлгэлээ.
🫢 Ийм юм болсон: CES 2025 үзэсгэлэн дээр NVIDIA судлаачид, мэргэжилтнүүдэд зориулагдсан Project DIGITS хэмээх авсаархан хиймэл оюун ухааныг багтаасан ширээний супер компьютерыг танилцууллаа. Ойролцоогоор 3000 долларын үнэтэй энэхүү төхөөрөмж нь хиймэл оюун ухааны дэвшилтэт боломжуудыг хэрэглүүлэх зорилготой юм. DIGITS нь NVIDIA-ийн хамгийн сүүлийн үеийн GB10 Grace Blackwell чипээр тоноглогдсон бөгөөд 1 петафлоп хүртэлх хиймэл оюун ухааны гүйцэтгэлийг FP4 нарийвчлалтайгаар өгдөг.
😱 RTX 50 цуврал: NVIDIA шинэ Blackwell супер чипээр тоноглогдсон хамгийн сүүлийн үеийн GPU буюу GeForce RTX 50 цувралаа танилцууллаа. Эдгээр GPU нь өмнөх үеийнхээс 2 дахин илүү хурдыг үзүүлж чадна. Хамгийн том RTX 5090 нь 1999 долларын үнэтэй бөгөөд 1-р сарын 30-аас худалдаанд гарах юм. GeForce RTX 50 цувралын үнэ тус бүр нь
RTX 5090 1,999 доллар
RTX 5080 999 доллар
RTX 5070 749 доллар
RTX 5070 549 долларын үнэтэйгээр худалдаална гэдгээ зарлаад амжлаа.
😪 Гэвч хариу нь: Эдгээр бүтээгдэхүүнүүдийг танилцуулсны дараа NVIDIA-ийн хувьцаа уналаа. Өмнөх 7 хоногийн эхээр 153.13 долларт хүрч дээд амжилт ханшдаа хүрсний дараа хувьцааны үнэ 3%-иар унасан билээ. Энэхүү уналт нь таамаглаж байснаас илүү өндөр уналттай байсан нь хөрөнгө оруулагчдын эргэлзээг төрүүлснээр зах зээлд бүүм болсон шинэ бүтээгдэхүүний анхаарал буурлаа. Мөн энэ үеэр АНУ-ын ажил эрхлэгчдийн тоо болон NVIDIA-ийн өрсөлдөөнд нөлөөлж болзошгүй хиймэл оюун ухаантай холбоотой экспортын хязгаарлалтын талаарх сөрөг мэдээнүүд гарсан нь мөн адил энэхүү уналтад хүргэлээ.
😱 Эцэст нь: Женсен Хуан 12,000 хүний суудалтай заалыг дүүргэж, Стив Жобс Apple-ын шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг байсантай адилхан нэр төр, зах зээл, эрэлтэд хүрсэндээ баярлаж байгаагаа илэрхийлжээ.
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.
Холбоо барих утас: 91112677, 86035457
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 АНУ БОЛОН МОНГОЛ УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ 🇲🇳
Эх сурвалж: Morningstar.com
🤔 Юу ярих вэ гэвэл: Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол, АНУ-ын бондын зах зээл хэрхэн өөрчлөгдсөн болон эдийн засгийн хүчин зүйлс, улс төрийн шийдвэрүүд хэрхэн нөлөөлсөн тухай.
🫢 Монголд бондын зах зээл: Монгол Улсын Засгийн газар 2024, 2026 онуудад хугацаа нь дуусах төрийн өмчийн бонд болох Хуралдай болон Номад бондын дахин санхүүжилтийг амжилттай хийсэн. Энэхүү стратегийн алхам нь бондын хүүгийн эргэн төлөлтийн хугацааг уртасгах, дахин санхүүжилтийн явцад тулгарч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилготой бөгөөд 2026 он хүртэл гадаад бондын томоохон эргэн төлөлтийг төлөхгүй байх болсон явдал юм.
📈 Зах зээлийн өсөлт: 2024 оны 10-р сарын 31-ний байдлаар Монгол Улсын зах зээлд гаргасан бондын үлдэгдэл нийт дүн 1.99 их наяд төгрөг болсон байна.
💰 Валютын нөөц: 2024 оны 12-р сарын байдлаар Монгол Улсын гадаад валютын нөөц 5.5 тэрбум долларт хүрсэн нь түүхэн дээд түвшин боллоо. Тус үзүүлэлт нь 2024 он гарснаас хойш 11.81%-иар өссөн дүн юм. Мэдээж энэхүү үзүүлэлтүүд нүүрсний экспорт эрчимтэй сэргэж, өрийн удирдлагын үр дүнтэй стратеги хэрэгжүүлснээр нэмэгдсэн билээ.
🇺🇸 АНУ-ын бондын зах зээл: 2024 оны туршид АНУ-ын Засгийн газрын өгөөж ихээхэн хэлбэлзэлтэй байсан. Гол асуудал болох АНУ-ын Төрийн сангийн 10 жилийн бондын өгөөжийн өсөлт нь хөрөнгө оруулагчид өндөр инфляцыг хүлээх болж буйг илтгэж магадгүй бөгөөд энэ нь худалдан авах чадварыг бууруулж, хөрөнгө оруулагчдыг хохироож болзошгүй байдалд хүргээд байгаа билээ.
🏛️ Холбооны Нөөцийн Сангийн бодлого: Эдийн засгийн үзүүлэлтүүдийн хариуд Холбооны Нөөцийн Сан 2024 онд нийтдээ 50 суурь нэгжээр хүүгээ бууруулсан. Эдгээр арга хэмжээ нь бондын зах зээлийн динамик байдалд нөлөөлсөн бөгөөд өгөөж буурсантай холбоотойгоор урт хугацаат бондын эрэлт ерөнхийдөө шинжээчдийн таамгаас давсан.
🙄 Зах зээлийн төлөв: Шинжээчдийн таамаглаж байгаагаар бондын өгөөж 2025 онд тогтворгүй хэвээр байх бөгөөд АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, долларын уналтад орохгүйгээр тогтвортой өснө гэж таамаглаж байна.
💸 Мөнгөний нийлүүлэлт ба эргэлт:
🇲🇳 Монгол Улс: 2024 оны 12-р сарын байдлаар Монгол Улсын гадаад валютын нөөц 5.5 тэрбум долларт хүрсэн нь гадаад байдал тогтвортой байгааг харуулж байна. Гэсэн хэдий ч энэ хугацаанд нийт мөнгөний нийлүүлэлтийн (М2) тодорхой тоо баримтыг бэлэн эх сурвалжид нарийвчлан тусгаагүй байна.
🇺🇸 Америкийн Нэгдсэн Улс: АНУ-ын мөнгөний нийлүүлэлт, ялангуяа M2 нь инфляц болон эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөллөөс шалтгаалан нарийн хяналтад байдаг. 2024 он хүртэлх тодорхой тоон мэдээллийг бэлэн эх сурвалжид өгөөгүй ч Холбооны нөөцийн Сангийн мөнгөний бодлого, тэр дундаа ханшийн зохицуулалт нь мөнгөний эргэлтэд нөлөөлөх чухал хүчин зүйл болж байна.
😎 Эцэст нь байна аа: Монгол болон АНУ хоёулаа өнгөрсөн нэг жилийн хугацаанд дотоодын эдийн засгийн бодлого, дэлхийн санхүүгийн чиг хандлагаас үүдэн бий болсон бондын зах зээлийн ээдрээтэй нөхцөл байдлыг даван туулсан. Мөнгөний бодлого өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор АНУ-ын бондын зах зээл тогтворгүй байдалтай байхад Монгол Улс гадаад болон дотоодын өр, санхүүгийн зээлжих зэрэг байдлаа өсгөж, үр дүнтэй удирдлага нь санхүүгийн тогтвортой байдлыг хангаж чадсанаар хөрөнгө оруулалтын тэр дундаа бондын зах зээлийн сонирхол тэлэлтийг бий болгож чадлаа. Хоёр зах зээлийн хөрөнгө оруулагчид ирэх онд бондын өгөөж, мөнгөний нийлүүлэлтийн динамик байдалд нөлөөлж болзошгүй бодлого, эдийн засгийн үзүүлэлтүүдийг анхаарч үзэх нь хэрэгтэй биз ээ.
Мөн та бондын мэдээлэл авах бол манай сошиал хуудсанд хандахад л болно. 😊
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🇺🇸 АЖИЛГҮЙ БИШ АЖИЛТАЙ БАЙНА ШҮҮ. АНУ-ын ажлын байрны өсөлт 12-р сард огцом өсөж 256,000 ажлын байр нэмэгдсэн байна. Ажилгүйдлийн түвшин 4.1% хүртэл буурсан байсан билээ.
📊 UBER ХУВЬЦААГАА ХАЛААСАЛЖ БАЙНА. Uber 1.5 тэрбум долларын хувьцааг эргүүлэн худалдан авах төлөвлөгөө гаргаж авснаар, хувьцаагаа 5%-иар өсгөв.
🚗 TOYOTA 45 САЯ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ. Японы Interstellar Technologies компанийг дэмжиж, пуужин хөөргөхөд 45 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ зарлалаа.
🙏🏻 LA-Д БОЛЖ БУЙ ГАЛ ТҮЙМЭР НАМЖСАНГҮЙ. Гал сөнөөгчид хотын зарим хэсгийг хааж хээрийн түймрийн хүчийг бууруулхаар ажилласаар байна. Амь үрэгдэгсдийн тоо 16-д хүрсэн байна.
🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? 1929 оны 11-р сарын 29-нд АНУ-ын хөрөнгийн зах зээлд огцом уналт тохиож "Их хямрал" бий болсон. Энэхүү явдал нь дэлхийн эдийн засагт маш том нөлөө үзүүлж, олон сая хүнийг ядууралд хүргэсэн түүхэн уналт юм.
📄 Тайланг нь сонжвол: Тайваны Хагас дамжуулагчын үйлдвэрлэгч TSM 4-р улиралд 26.3 тэрбум долларын орлого олсон нь шинжээчдийн таамгаас давж, өмнө жилээс 38.8%-иар өссөн байна. 2024 оны нийт орлого нь Nvidia (NVDA) болон Apple (AAPL) зэрэг зах зээлийн томчуудын борлуулалтад AI чипний эрэлт өндөр байснаар 87.9 тэрбум долларт хүрч тус компанийн хувьцааны ханш шинэ дээд түвшиндээ хүрлээ.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️
Эх сурвалж: Investing.com
/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор