- Ard News
- Posts
- Цахим Мэдээ 01.12
Цахим Мэдээ 01.12
🇨🇳 БНХАУ-д инфляц сүүлийн гурван жилийн дээд хэмжээнд хүрлээ 📈

👋 Шинэ долоо хоногийн мэнд, ArdNews-ийн үнэнч уншигчид аа!
Та энэ жилийнхээ хөрөнгө оруулалт болон санхүүгийн төлөвлөгөөгөө гаргаж амжсан уу? Хэрвээ хараахан амжаагүй бол санаа зоволтгүй. Бид танд хэрэгтэй зөвлөгөө, мэдлэг, зах зээлийн чиг хандлагыг цэгцтэйгээр хүргэж, төлөвлөгөөгөө бодитоор гаргахад тань тусална.
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🇨🇳 БНХАУ-д инфляц сүүлийн гурван жилийн дээд хэмжээнд хүрлээ 📈
📈 Alphabet 3.88 их наяд долларын үнэлгээгээр Apple-ийг гүйцлээ🚀
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

2026 оны 01 сарын 09-ний Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс +1.07% , Nasdaq 100 индекс +1.16% өсөлттэй байсан бол энэ долоо хоногт Биткойн -3.22% , ардкойн +1.98% тус тус хэлбэлзэлтэй байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3.1 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮114 сая буюу 3.69%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇨🇳 БНХАУ-д инфляц сүүлийн гурван жилийн дээд хэмжээнд хүрлээ 📈
🤔 Юу болов? БНХАУ-ын хэрэглээний инфляц 2025 оны 12-р сард жилийн 0.8% болж, сүүлийн 3 жилийн дээд түвшиндээ хүрлээ. Өсөлтийг голчлон хүнсний үнэ (ялангуяа шинэ ногоо, үхрийн мах) болон улирлын хэрэглээ ихээр нөлөөлөв. Гэхдээ суурь инфляц 1.2%-д тогтож, үйлдвэрлэгчийн үнэ (PPI) -1.9% буурсан хэвээр байна.
📉 Зах зээлд ямар дохио болов? Энэ өсөлт нь “эрэлт бүрэн сэргэлээ” гэхээс илүү богино хугацааны хүнсний үнийн шок давамгайлсныг харууллаа. Харин PPI-ийн уналт үргэлжилж байгаа нь дефляцийн дарамт бүрэн арилаагүйг сануулж байна.
🧐 Цаашид юу болох вэ? Бодлогын дэмжлэг, экспортын нөлөөгөөр 2025 оны өсөлтийн зорилтод ойртох хүлээлт байгаа ч 2026 онд дэмжлэгийн бодлого үргэлжлэх эсэх нь гол асуулт хэвээр байна.
👀 Эцэст нь… БНХАУ-д нэг талаас инфляц “сэргэлтийн өнгө” өгч байгаа ч нөгөө талаас PPI “хүйтэн бодит байдал”-ыг харуулж байна. Зах зээл одоо Бээжингийн дараагийн бодлогын алхмыг чих тавин хүлээж байна.
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 📈 Alphabet 3.88 их наяд долларын үнэлгээгээр Apple-ийг гүйцлээ🚀
🤔 Юу болов? Alphabet-ийн зах зээлийн үнэлгээ 3.88 их наяд долларт хүрч, Apple-ийн 3.84 их наяд долларын үнэлгээг гүйцэж, 6 жилийн дараа анх удаа дээр нь бичигдэж боллоо. Үүнийг санамсаргүй хөдөлгөөн гэхээс илүүтэй, хоёр компанийн хиймэл оюуны стратеги, гүйцэтгэлийн ялгаа ил тод болж эхэлсний илрэл хэмээн зах зээл харж байна.
📉 Зах зээлд ямар дохио болов?
Зах зээлийн хандлага ч үүнийг баталлаа. Alphabet-ийн хувьцаа 7 хоногийн дотор 2 гаруй хувиар өсөж, харин Apple-ийн хувьцаа сүүлийн 5 хоногт 4-өөс дээш хувиар унасан нь хөрөнгө оруулагчид “хэн хиймэл оюунд илүү бэлэн бэ?” гэдгийг бодит ханшийн гүйцэтгэлээр хэмжиж эхэлснийг харуулж буй.
🧐 Цаашид юу болох вэ?
Шинжээчдийн тайлбараар Alphabet нь AI-ийг зөвхөн сэдэв бус, орлогын бодит хөдөлгөгч болгож чадсан бол Apple хиймэл оюуны өрсөлдөөнд харьцангуй хожуу, болгоомжтой оролцож байгаа нь үнэлгээ нь унах гол шалтгаан болж байна. Иймээс AI-тай холбоотой ашиг, мөнгөн урсгал бодитоор харагдах тусам зах зээлийн ялгарал улам тодрох төлөвтэй.
👀 Эцэст нь… Alphabet ба Apple-ийн үнэлгээ солигдсон нь нэг өдрийн статистик бус, харин хиймэл оюуны өрсөлдөөнд зах зээл “хэн илүү бэлтгэлтэй вэ?” гэдгийг илүү хатуу шалгаж эхэлсний дохио болж байна. AI-ийн стратеги цаашид компанийн үнэлгээг тодорхойлох гол хүчин зүйл хэвээр үлдэх нь тодорхой боллоо.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🇺🇸 АНУ-ын худалдааны алдагдал 2009 оноос хойших хамгийн доод түвшинд буурлаа: Импорт -3.2%буурч, экспорт +2.6% өссөн нь тарифын нөлөөг илтгэв. 10-р сарын $29.4 тэрбумын алдагдал Q4 ДНБ-д эерэг нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.
🪖 Трамп 2027 онд $1.5 их наядын батлан хамгаалах төсөв санал болголоо: “Dream Military” төлөвлөгөө нь зардлыг $901 тэрбумаас огцом нэмэгдүүлэхээр байгаа тул батлан хамгаалах салбарын хувьцаануудыгдэмжив. Гэхдээ төсвийн алдагдалтай холбоотой шүүмжлэл нэмэгдэх төлөвтэй.
🇨🇳 Хятад Nvidia H200-ийн захиалгыг зогсоохыг технологийн компаниудад зөвлөв: Дотоодын AI чипийг заавал ашиглуулах бодлого руу шилжих дохио өгч, АНУ–Хятадын технологийн зөрчлийг хурцатгаж байна. Энэ нь Nvidia-ийн Хятад дахь борлуулалтад дарамт үүсгэж болзошгүй.
🤖 Elon Musk-ийн xAI $20 тэрбум татаж, үнэлгээ нь ~$230 тэрбумд хүрэв: Nvidia, Cisco, Fidelity зэрэг том хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэй мега санхүүжилтээр хүлээлт давлаа. Гэсэн ч компанийн эргэн тойрны маргаан, зохицуулалтын эрсдэл хэвээр байна.
⚡ SoftBank ба OpenAI SB Energy-д $1 тэрбум хөрөнгө оруулна: $500 тэрбумын “Stargate” санаачилгын хүрээнд Техаст AI дата төвийн өргөтгөлд зориулж эрчим хүчний дэд бүтцийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь OpenAI-ийн өсөн нэмэгдэж буй тооцооллын хэрэгцээг дэмжинэ.
🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Хамгийн богино bear market 33 хоног үргэлжилсэн 📉
1987 оны зах зээлийн уналт ердөө 33 хоног үргэлжилсэн ч түүхэнд үлдсэн.

🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
A big 2026 starts now
Most people treat this stretch of the year as dead time. But builders like you know it’s actually prime time. And with beehiiv powering your content, world domination is truly in sight.
On beehiiv, you can launch your website in minutes with the AI Web Builder, publish a professional newsletter with ease, and even tap into huge earnings with the beehiiv Ad Network. It’s everything you need to create, grow, and monetize in one place.
In fact, we’re so hyped about what you’ll create, we’re giving you 30% off your first three months with code BIG30. So forget about taking a break. It’s time for a break-through.



