- Ard News
- Posts
- Цахим Мэдээ 01.12
Цахим Мэдээ 01.12
🪙 Мөнгөний ханш 90 долларыг давж, олборлогчдын хувьцаа, ETF-үүд хүчтэй өсөв 🚀
👋 Шинэ долоо хоногийн мэнд, Гунан үхрийн эвэр хөлдөж дуусаад, Дөнөн үхрийн эвэр хөлдөж эхлэх нь ээ. Маш хүйтэн жавартай өдрүүд үргэлжилж байна даа. Уншигч та бүхэн маань дулаан хувцаслаж ханиад томуу хүрэлгүй есөн есийг даваарай. 🧣🧤
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
🇺🇸 АНУ Ираны эрх баригчдад хатуу анхааруулга өглөө 🚫
🪙 Мөнгөний ханш 90 долларыг давж, олборлогчдын хувьцаа, ETF-үүд хүчтэй өсөв 🚀
Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗
2026 оны 01 сарын 16-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -0.06% , Nasdaq 100 индекс -0.34% уналттай байсан бол энэ долоо хоногт Биткойн -0.16% , ардкойн -4.18% тус тус уналттай байлаа.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3.6 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮86 сая буюу 2.38%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇺🇸 АНУ Ираны эрх баригчдад хатуу анхааруулга өглөө 🚫
🤔 Юу болов? АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны эрх баригчдад хандан, хэрэв жагсагчдыг цаазлах үйл ажиллагаа эхэлбэл АНУ хатуу хариу арга хэмжээ авна гэж анхаарууллаа. Тэрбээр энэ байр сууриа CBS News-д өгсөн ярилцлагадаа илэрхийлсэн бөгөөд тодорхой ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.
😬 Юуны дохио вэ? Трампын мэдэгдлээр Иранд цаазаар авах ял хэрэгжсэн талаарх албан ёсны мэдээлэл хараахан ирээгүй ч, хэрэв ийм үйл явдал гарвал АНУ үл тоомсорлохгүй гэдгийг онцолжээ. Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү мэдэгдэл нь бодит арга хэмжээ зарласан гэхээсээ илүүтэй улс төр, дипломат анхааруулга хэлбэртэй байгаа бөгөөд АНУ Ираны дотоод нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж буй дохио юм.
🧐 Цаашид юу болох вэ? Одоогоор Трампын зүгээс тодорхой нөхцөл, хугацаа, шалгуур тогтоогоогүй хэвээр байгаа бол Ираны талаас ч уг анхааруулгад албан ёсны хариу мэдэгдэл хийгээгүй байна. Иймд ойрын өдрүүдэд хоёр талын дараагийн мэдэгдэл, дипломат алхмууд олон улсын анхаарлын төвд байх төлөвтэй байна.
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.
Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327
📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🪙 Мөнгөний ханш 90 долларыг давж, олборлогчдын хувьцаа, ETF-үүд хүчтэй өсөв 🚀
🤔 Юу болов? Дэлхийн үнэт металлын салбар зах зээл дээр өссөөр мөнгөний ханш нэг унц нь 90 долларын босгыг давж, түүхэн дээд түвшинд хүрлээ. Ханшийн энэхүү огцом өсөлтийг дагаад мөнгөтэй холбоотой олборлогч компанийн хувьцаа болон мөнгөнд суурилсан ETF-үүд өргөн хүрээнд чангарч байна.
😱 Мөнгөний салбарынхан бүүр: АНУ-д бүртгэлтэй мөнгө олборлогч компаниудаас Hecla Mining, Endeavour Silver, First Majestic Silver ойролцоогоор 5%-иар өссөн бол Coeur Mining, Silvercorp Metals, Teck Resources мөн эерэг гүйцэтгэл үзүүлэв. Түүнчлэн Wheaton Precious Metals өсөлттэй хаагдсан нь салбарын нийт эрэлт сэргэсэн дохио боллоо. Лондонд бүртгэлтэй Fresnillo ч шинэ дээд түвшинд хүрч, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж эхлээд байна.
🫣 ETF зах зээлд өсөлт хүчтэй байна даа: Мөнгөний ханшийг дагасан ETF-үүдийн гүйцэтгэл илүү тод харагдлаа. Abrdn Physical Silver Shares, iShares Silver Trust ойролцоогоор 4%-иар өссөн бол ProShares Ultra Silver 8 гаруй хувиар огцом нэмэгдсэн байна. Энэ нь богино хугацаанд мөнгөнд чиглэсэн хөрөнгө оруулалтын урсгал эрчимжсэнийг илтгэж байна.
🙄 Яагаад мөнгө онцгой анхаарал татав?
2026 он гарснаас хойш спот мөнгөний үнэ 27%-иар өсөөд байгаа нь өнгөрсөн хугацаанд алтнаас давсан өгөөж үзүүлж буйг харуулж байна. Гэсэн ч шинжээчид мөнгө нь алттай харьцуулахад үйлдвэрлэлийн металл шинж чанар илүүтэй тул зах зээлийн савлагаанд мэдрэмтгий хэвээр байгааг анхааруулж байна.
👀 Эцэст нь байна аа… Ирэх хугацаанд хөрөнгө оруулагчдын шийдвэрт зөвхөн мөнгөний үнэ бус, олборлогч компаниудын нэгдсэн мөнгөн урсгал, ногдол ашиг, хөрөнгө оруулалтын сахилга бат илүү чухал нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Ялангуяа 2026 оны өгөөжийг ялгах гол хүчин зүйл нь үнэ бус, компанийн бодит санхүүгийн үзүүлэлтүүд байх хүлээлт зах зээлд давамгайлж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🇺🇸 Инфляцын дарамт суларч байна: 12-р сард хэрэглээний инфляц таамгаас доогуур гарч, суурь инфляц жилийн 2.6%, бөөний үнэ 0.2%-иар өссөн нь үнэ өсөлт намжиж буй дохио болов.
🇹🇼 Тайвань АНУ-ын чипэд $250 тэрбум чиглүүлнэ: Шинэ хэлэлцээрийн хүрээнд чипний дэд бүтэцэд томоохон хөрөнгө оруулалт хийж, тарифын дарамт сулрахын зэрэгцээ TSMC Аризонад өргөжинө.
🍏 Siri-д Gemini: Apple AI-ыг томоор шинэчилнэ: Apple энэ онд Siri-г Google-ийн Gemini-ээр хүч нэмэх шийдвэр гаргаж, AI өрсөлдөөнд илүү эрчимтэй орж байна.
📉 Meta Reality Labs-аа 10% цомхотгоно: 2020 оноос хойш метаverse алдагдал $60 тэрбум давсан нөхцөлд VR болон виртуал нийгмийн багууд цомхотголд орж, анхаарлаа AI-д шилжүүлж байна.
🔎 Google “Personal Intelligence” танилцууллаа: Gmail, Photos зэрэг аппуудыг холбож илүү хувь хүнд тохирсон хариу өгөх шинэ AI-г эхний ээлжинд АНУ-ын Gemini хэрэглэгчдэд туршилтаар нэвтрүүлнэ.
🤝 OpenAI + Cerebras: $10 тэрбум+ AI дэд бүтцийн гэрээ байгууллаа: 2028 он хүртэл 750MW тооцоолох хүчин чадал баталгаажуулж, илүү хурдан, хүчирхэг загваруудын “инфра” өргөтгөнө.
🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Картын дугаар санамсаргүй биш 💳
Картын дугаарын сүүлийн цифр нь буруу бичсэн эсэхийг таньдаг математик шалгалтын код байдаг. Тиймээс ганц тоо зөрөхөд систем ихэнхдээ шууд “алдаа” гэж гарч ирдэг.
📄 Тайланг нь сонжвол: 🏛️ Goldman Sachs Арилжааны хэлтэс идэвхжив
Goldman Sachs тайлант улиралд хэлбэлзэлтэй боловч нийт дүнгээр эерэг гүйцэтгэл үзүүллээ. Орлого жилийн дүнгээр 3% буурч $13.5 тэрбумд хүрсэн нь зах зээлийн хүлээлтээс $400 саяар дутсан үзүүлэлт байв.
Үүний гол шалтгаан нь өмнө дурдсанчлан Apple Card-ийн портфелиос гарахтай холбоотой $2.3 тэрбумын үнэлгээний бууралт байсан бөгөөд үүний нөлөөгөөр Platform Solutions сегментийн орлого IV улиралд сөрөг дүнтэй гарсан байна.
🗓️ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор
Trusted by millions. Actually enjoyed by them too.
Morning Brew makes business news something you’ll actually look forward to — which is why over 4 million people read it every day.
Sure, the Brew’s take on the news is witty and sharp. But the games? Addictive. You might come for the crosswords and quizzes, but you’ll leave knowing the stories shaping your career and life.
Try Morning Brew’s newsletter for free — and join millions who keep up with the news because they want to, not because they have to.








