• Ard News
  • Posts
  • Цахим мэдээ 01. 12

Цахим мэдээ 01. 12

2024 онд Монгол улс өнгөрсөн оноос их нүүрс экспортлох уу?

Шинэ 7 хоногийн мэнд! Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 👷🏼 2024 онд Монгол улс өнгөрсөн оноос их нүүрс экспортлох уу?

  • 📀 Бондын зах зээлийн өсөлт хоёр их наяд долларын өрийн асуудал араасаа дагуулах уу?

Шинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлээрэй! 🤩

ДОТООД БА ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ

  • 2024 оны 1 сарын 12-ны баасан гарагт S&P 500 индекс 1.57%-иар унаж 4,707.28 нэгжид хаагдсан бол Nasdaq 100 индекс 3.07%-иар унаж 16,803.00 нэгжид хаагджээ.

  • Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдсан нийт дүнгийн 6.35%-ийг Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлжээ.

ДОТООД ЭДИЙН ЗАСАГ: 👷🏼 2024 ОНД МОНГОЛ УЛС ӨНГӨРСӨН ОНООС ИХ НҮҮРС ЭКСПОРТЛОХ УУ?

🌟 БНХАУ-ын монголоос импортлох коксжих нүүрсний импорт 2023 онд хоёр дахин ихсээд байсан бол 2024 онд түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна. Энэ нь БНХАУ, Монголын тээврийн харилцаа сайжирснаас гадна Монголын нүүрсний үнэ дотоодын болон бусад улс орныхоос хямд байгаатай холбоотой.

⛏️ Дэлхийн тэргүүлэгч коксжих нүүрс олборлогчдын нэг болох Австрали улс 2020 онд дипломат маргаан гарах хүртэл Хятадын хамгийн том нийлүүлэгч байсан ч Австралийн нүүрсний хоригийн үеэр БНХАУ-ын засгийн газар Монголыг Австралийг орлох ирээдүйтэй улс хэмээн үзэж түүнээс хойш тээврийн харилцааг сайжруулахаар ажилласаар байгаа билээ. Мөн БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтаас үүдэн БНХАУ-ын ган үйлдвэрлэгчдийн ашиг багассан нь хямд байгаа Монголын нүүрсний эрэлтийг нэмэгдүүлсэн гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн онд нэг тонн нь дунджаар 974 юанийн үнэтэй Монголын коксжих нүүрс ОХУ-ын нүүрснээс 20% хямд, Австралийн нүүрснээс хоёр дахин хямд байсан. Мөн гаалийн хялбаршуулсан үйл явц, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, БНХАУ ба Монголын засгийн газрын хамтын ажиллагаа асар их нөлөөтэй.

🛤️ Энэхүү импортын огцом өсөлт нь 2023 он гарснаас хойш Монголын толгой үйлдвэрлэгч “Тавантолгой” (TTL) хувьцаа хоёр дахин, Хонг Конгод бүртгэлтэй “Mongolian Mining Corp” (MMC) компанийн хувьцаа гурав дахин өссөн эерэг үзүүлэлттэй. Цаашдаа Монгол, БНХАУ-ын худалдаа, наймааг хөнгөвчлөх зорилгоор хил дамнасан төмөр замын холболтыг дуусгахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Yahoo Finance

ДЭЛХИЙ ДАХИНД: 💵 БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨСӨЛТ ХОЁР ИХ НАЯД ДОЛЛАРЫН ӨРИЙН АСУУДАЛ АРААСАА ДАГУУЛАХ УУ?

🌍️ 11 сарын эхээр өндөр хөгжилтэй орнуудад бондын үнэ өсч, өгөөж буурч, хөрөнгө оруулагчид ашиг олсноор төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх вий гэсэн болгоомжлол багасаад байсан хэдий ч АНУ, Их Британи, Евро бүс, Япон улсын засгийн газрууд 2024 оны зардлын төлөвлөгөөгөө санхүүжүүлэхийн тулд нийт 2.1 их наяд ам.долларын бондыг зах зээлд шинээр гаргахаар төлөвлөсөн. Төв банкууд эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд бонд худалдаж авахаа больсон тул засгийн газрууд хөрөнгө оруулагчдыг татахын тулд өндөр өгөөж санал болгох шаардлагатай болж магадгүй бөгөөд энэ нь засгийн газрын өрийн ачаалал нэмэгдэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Үүнээс үүдэн хөгжингүй эдийн засагтай орнуудын хувьд алдагдал нэмэгдэж, улсын өрийн хэмжээ өсч байгаа нь зээлийн зардлыг дахин нэмэгдүүлж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.

🤼 Английн Банк болон Харвардын Их Сургуулийн хамтарсан судалгаагаар тухайн улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ болон зах зээлийн хүүгийн өсөлт хоёрын хооронд хамаарал бий болж улмаар энэ нь тодорхойгүй байгаа нөхцөл байдлыг улам төвөгтэй болгож болзошгүй. HSBC-ийн Стивен Мэйжор бондын эрэлт тодорхойгүй хэвээр байвал өрийн нийлүүлэлт нэмэгдсэн ч үнэ буурахад хүргэдэггүй гэж үзэж байгаа бол зарим нь засгийн газрууд хөгжиж буй зах зээлийн динамикийг зохицуулахын тулд өр гаргах стратегиа өөрчлөх шаардлагатай гэдгийг онцолсон.

😔 Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, зээлийн хүүгийн түвшин өндөр байгаа макро эдийн засгийн орчин, өрийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Европын Төв банк, Английн банк, Холбооны нөөцийн банк зэрэг дэлхийн төв банкууд инфляцийн өсөлтөд бодлогын хүүгээ өсгөх замаар хариу арга хэмжээ авахын хэрээр улс орнууд өрийн дарамтаас гарч чадах эсэхт санаа зовнисоор байна.

БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД

📀 Биткойн биржээр арилжаалагдах сангийн (ETF) зөвшөөрлөө авлаа.

💰️ Биткойн ETF арилжааны эхний өдрөө л 4.6 тэрбум ам.долларт хүрээд байна.

🗽 АНУ-ын нэрлэсэн инфляц өссөн ч суурь инфляц буурлаа.

💹 Хувьцаанууд өнгөрсөн 12 сарын инфляцын өсөлтийн дараах алдагдлаа нөхөж эхэллээ.

ЭДИЙН ЗАСГИЙН ХУАНЛИ

01.17 Лхагва гараг:

АНУ Аж үйлдвэрийн гарц (12 сар): Investing.com-ийн мэдээлснээр АНУ-ын 2023 оны 12 сарын аж үйлдвэрийн үйлдвэрлэл 0.39%-иар буурсан байх магадлалтай гэжээ. Энэ нь өнгөрсөн оны 12 сартай харьцуулахад аж үйлдвэрийн үйлдвэрлэл 0.39%-иар буурсан гэсэн үг юм. Аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн буурсан нь үйлдвэрлэлийн салбарын өсөлт удааширч байгааг харуулж байгаа ба энэ нь том зургаар эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж болзошгүй. Учир нь аж үйлдвэрийн гарц багасаж байгаа нь үйлдвэрлэлийн болон холбогдох салбар дахь ажлын байр буурахад хүргэж, улмаар хэрэглэгчийн зарцуулалт болон эдийн засгийн нийт өсөлтийг бууруулдаг.

01.18 Пүрэв гараг:

АНУ Барилгын зөвшөөрөл (12 сар): 2023 оны эцсээр барилгын зөвшөөрлийн хэмжээ 1.550 саяд хүрсэн гэж таамаглаж байгаа бөгөөд энэ нь 2023 оны 11 сараас бага зэрэг нэмэгдсэн үзүүлэлт юм. Ингэснээр орон сууцны зах зээлд итгэх итгэл нэмэгдэж, хэрэглэгчдийн итгэл өсөн, зарцуулалт өсөх эерэг талтай. Барилгын компаниуд ирээдүйг өөдрөгөөр харж байгаа бол зөвшөөрөл хүсэх магадлал өндөр байдаг.

КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 📅

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Та тогтмол, өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт сонирхож байвал доорх холбоосоор орж, мэдээллээ үлдээнэ үү. Бид тантай тун удахгүй эргэн холбогдох болно.

Холбоо барих утас: 96407073, 86035457, 90081088