- Ard News
- Posts
- Цахим мэдээ 01.06
Цахим мэдээ 01.06
🇰🇵Ким Чен Ун АНУ-ын эсрэг хатуу арга хэмжээ авна 😤
Шинэ 7 хоногийн мэнд ээ! Шинэ он гарчихлаа. Та хэд маань 2025 оныхоо санхүүгийн төлөвлөгөөг гаргасан уу? Заавал гаргах хэрэгтэй шүү. Ингэснээр та өөрийн санхүүгийн боловсролоо нэмэхээс гадна хувийн зохион байгуулалт сайн болно гэсэн үг. Танд амжилт хүсье! 😉
📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:
💾 Microsoft-ын 2025 оны эхний зарлага 80 тэрбум доллар 💸
🇰🇵Ким Чен Ун АНУ-ын эсрэг хатуу арга хэмжээ авна 😤
Шинэ он гарчихлаа. 🤭 Та хэд минь энэ оны эхний дугаараа болон бидний шинэ хэсэг болох “Та үүнийг мэдэх үү?” булангаа хүлээн авна уу. 🤗
2025 оны 01 сарын 03-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -1.06% , Nasdaq 100 индекс +1.67%-ийн тус тус өсөлттэй байсан бол биткойн энэ долоо хоногт +2.52%-ийн өсөлттэй хаагджээ.
Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮3.95 тэрбумын арилжаа хийгдсэнээс ₮488 сая буюу 12.34%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.
📊 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 💾 MICROSOFT-ЫН 2025 ОНЫ ЭХНИЙ ЗАРЛАГА 80 ТЭРБУМ ДОЛЛАР 💸
Эх сурвалж: Yahoo Finance
🤔 Юу болов: 2025 онд хиймэл оюун ухааны ачааллыг даах мөн нөөцлөх чадвартай дата төвүүдийг барих болно гэдгээ Microsoft компани мэдээллээ. Энэ төслөөр нийтдээ 80 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байна гэж тус компани зарласан байна.
Microsoft компанийн дэд дарга, ерөнхийлөгч Брэд Смит AI-ийн хөгжүүлэлтэд 2025 оны нийт зардлын талаас илүү хувийг зарцуулна гэнэ.
🤷🏻♂️ Өрсөлдөгчид харин: Хэд хэдэн шилдэг технологийн компаниуд Nvidia-н хөгжүүлэлтэд тэрбумаар нь хөрөнгө оруулахаа хэлж, AI загваруудыг өргөжүүлж, ажиллуулах график боловсруулах нэгжүүдийг тэлнэ гэв.
2022 оны сүүлээр хэрэгжиж эхэлсэн OpenAI-ийн ChatGPT туслахын хурдацтай тархалт нь компаниуд өөрсдийн хиймэл оюун ухааныг хийх, нээхэд хүргэж энэхүү зах зээлийн цар хүрээг өргөжүүлсэн билээ. OpenAI-д 13 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийсэн Microsoft үүлэн дэд бүтцээр хангаж, загваруудаа Windows, Teams болон бусад бүтээгдэхүүнүүдэд нэгтгэн хэрэглээний боломж болон ашиглалтын цар хүрээг асар томоор тэлэхэд тус хүргэв.
😤 Ширүүхэн эхлэл: Microsoft 2025 он дөнгөж эхлэх байгаа хэдий ч аль хэдийнээ 20 тэрбум долларын хөрөнгө оруулалт болон санхүүгийн урсгал зардалд 14.9 тэрбум доллар зарцуулснаа мэдэгдлээ.
🙄 Өсөлт гэрчилнэ: Microsoft компанийн Azure болон бусад үүлэн үйлчилгээнээс олсон орлого өмнөх жилээс 33%-иар өссөн ба үүний 12% нь зөвхөн AI технологиос олсон орлого юм.
😱 Эцэст нь: Microsoft компанийн дэд дарга, ерөнхийлөгч Брэд Смит “Хиймэл оюун ухааны технологийг гадаадад сурталчлах, боловсролоор дамжуулан хиймэл оюун ухаан дахь үр нөлөөг улс орныхоо манлайлалд хүргэхэд туслах ёстой шүү” хэмээн ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампд хандан уриалав.
📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.
Холбоо барих утас: 91112677, 86035457
📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇰🇵КИМ ЧЕН УН АНУ-ЫН ЭСРЭГ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВНА 😤
Эх сурвалж: AP.COM
📈 Юу болов: Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нь АНУ-ын эсрэг “Хамгийн хатуу арга хэмжээг хэрэгжүүлэхээ амлаж байна” хэмээн мэдэгдсэн нь хоёр улсын харилцааг хурцатгав. Трамп Цагаан ордонд буцаж ирсэн нь хоёр улсын хооронд дипломат харилцаа эргэн өндөр түвшинд хүрэх нөхцөлийг нэмэгдүүлэв. Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд тус удирдагчид гурван удаа уулзаж, Умардын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцсэн байдаг.
Трамп Цагаан ордонд буцаж ирсэн нь Хойд Солонгостой өндөр түвшний дипломат харилцаа тогтоох хэтийн төлөвийг нэмэгдүүлж байна. Анхны бүрэн эрхийн хугацаандаа Трамп Кимтэй гурван удаа уулзаж, Умардын цөмийн хөтөлбөрийн асуудлаар ярилцсан. Гэвч Трамп Украин болон Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнд анхаарлаа түлхүү хандуулж байсан нь Ким Чен Ун болон Трампын дипломат харилцаа хурдан сэргэх боломжгүй хэмээн улс төрийн судлаачид дүгнээд байна. Украины эсрэг явуулж буй Оросын дайныг Умард Солонгос дэмжиж байгаа нь дипломат харилцааг сэргээх хүчин чармайлтад бас бэрхшээл учруулж буй билээ.
🧐 Хурлын үеэр: Баасан гарагт болсон эрх баригч намын Ажилчдын хурлын үеэр Ким Чен Ун АНУ-ыг "коммунизмын эсрэг үзлийг түүчээлэх нь төрийн бодлогын урвалт" гэж нэрлэв. Ким Чен Ун АНУ, Өмнөд Солонгос, Япон улсуудыг аюулгүй байдлыг хэтэрхий эрхэмлэгч "түрэмгийллийн цөмийн блок улсууд" болж өргөжин тэлж байна гэдгийг хатуухан хэлээд амжив.
😮💨 Буруу дэмжлэг: Хойд Солонгос Орос Украины дайныг дэмжихээр 10,000 гаруй цэрэг, зэвсгийн маш олон төхөөрөмж илгээсэн. Үүний хариуд Орос улс Хойд Солонгост дэвшилтэт зэвсгийн технологи, тэр дундаа илүү хүчирхэг цөмийн пуужин бүтээхэд туслах болозошгүйг улс төрийн шинжээчид үзжээ.
😧 Үр дүн нь 3000: Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Курск мужид болсон тулалдаанд Хойд Солонгосын 3000 цэрэг амь үрэгдэж, шархадсан гэж мэдэгджээ. Энэ нь 10-р сард Хойд Солонгосын цэрэг Орост байрлуулж эхэлснээс хойших Украины зүгээс Умард Солонгосын хохирогчдын талаарх анхны томоохон тооцоолол байлаа.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ.
БУСАД ТОВЧ МЭДЭЭНҮҮД
🇺🇸 AT&T БОЛОН VERIZON НАР ХАКЕРТ ӨРТЖЭЭ. Тэдний дотоод сервер хакерт өртжээ. Хятад улсын "Salt Typhoon" кибер тагнуулын ажиллагаанд өртсөн гэдгийг нотолсон. Энэхүү мэдээ гарснаас удалгүй сүлжээгээ аюулгүй болгож чадсан тухай АНУ-ын харилцаа холбооны ажилтан мэдээллээ.
📊 BOEING КОМПАНИЙН ХУВЬЦАА УНАЛАА. Өнгөрөгч ням гарагт 179 хүн нас барсан маш том осол гарсан билээ. Энэхүү ослын дараа Өмнөд Солонгос бүх 737-800 онгоцнуудыг шалгах тушаал өгсөн. Үүнтэй зэрэгцэн Boeing компанийн хувьцаа -2% унажээ.
⛓️💥 АЛДАГДАЛ ХҮЛЭЭСЭН ALIBABA. Алибаба Хятадын Hypermarket сүлжээ болох Sun Art Retail Group дахь өөрийн эзэмшлийн 78.7%-ийг DCP Capital Partners-д 1.7 тэрбум доллароор зарж, 1.8 тэрбум долларын алдагдал хүлээжээ.
📈 ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ӨӨД. Сингапурын эдийн засаг 2023 онд 1.1% байсан бол 2024 онд 4.0%-иар өсөж, 4-р улирлын ДНБ өмнөх оны мөн үеэс 4.3%-иар өссөн нь шинжээчдийн таамгаас давлаа. 11-р сарын инфляц 1.9% болж буурсан нь сүүлийн 3 жилийн хамгийн доод түвшин болоод байна.
🚨 УНАЛТ УДААН ҮРГЭЛЖИЛСЭЭР. MicroStrategy 6 долоо хоногийн өмнө бүх цаг үеийн дээд ханшдаа хүрснээс хойш одоо 47%-иар уналаа.
🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Дэлхийн анхны хөрөнгийн бирж 1602 онд Голландын Амстердам хотод үүссэн. Голландын Зүүн Энэтхэгийн нэгэн компани үнэлгээ хийж хувьцаа гаргаж байжээ. Энэ нь олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлсэн анхны тохиолдол болсон юм.
КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУАНЛИ 🗓️
QЭх сурвалж: Investing.com
/ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARD NEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏
Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор