• Ard News
  • Posts
  • Цахим Мэдээ 01.05

Цахим Мэдээ 01.05

🇻🇪 Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хүчний ажиллагаагаар баривчиллаа 🇺🇸

In partnership with

👋 Шинэ оны мэнд! 2026 ондоо хөрөнгө оруулалт нь өсөлттэй, санхүүгийн хувьд сахилга баттай, төлөвлөсөн зорилго бүхэн нь биелэн, боломж бүрийг зөв цагт нь атгаж, зах зээлд өөрийн давуу тал, ухаалаг шийдвэрээрээ тэргүүлсэн амжилтын жил байх болтугай. ✨📈

2026 оны анхны дугаараа тухлан уншаарай.

📰 Өнөөдрийн цахим мэдээгээр бид дараах мэдээг бэлтгэлээ:

  • 🇻🇪 Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хүчний ажиллагаагаар баривчиллаа 🇺🇸

  • 🇺🇸 АНУ-ын 2026 эхний 7 хоног ширүүн эхэллээ👀

Бид танд хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн мэдээллийг цогцоор хүргэх болно.🤗

  • 2026 оны 01 сарын 02-ны Баасан гарагийн байдлаар S&P 500 индекс -1.12% , Nasdaq 100 индекс -1.89% уналттай байсан бол энэ долоо хоногт Биткойн +2.95% , АрдКойн +17.71% тус тус өсөлттэй байлаа.

  • Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт ₮4.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс ₮226 сая буюу 5.13%-ийг нь Ардын нээлттэй хувьцаат компаниуд бүрдүүлсэн байна.

📈 ЭДИЙН ЗАСАГ: 🇻🇪 Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хүчний ажиллагаагаар баривчиллаа 🇺🇸

🤔 Юу болов? АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог АНУ-ын хүчний ажиллагаагаар баривчилж, улмаар Венесуэл улсын аюулгүй байдал, зөв бодлоготой шилжих хүртэл түр хугацаанд АНУ удирдана хэмээн мэдэгдлээ.

Мадуро одоо Нью-Йоркт хоригдож байгаа ба мансууруулах бодистой холбоотой хэргүүдээр шүүхэд сонсгол хийхээ хүлээж байна. Үүний зэрэгцээ Венесуэлийн дэд ерөнхийлөгч Делси Родригес үндэсний телевизээр эсэргүүцлийн мэдэгдэл хийж, шүүхээс түүнийг түр орлон гүйцэтгэгч байдлаар нэрлэх шийдвэр гарсан тухай ч дурдсан байна.

📉 Зах зээлд ямар дохио болов? Венесуэлтэй холбоотой улс төрийн байдал эмх замбараагүй байдал үүссэнээр нефть нэмэгдэх магадлал өснө. Үүнтэй зэрэгцээд Латин Америкийн хөрөнгө оруулагчид илүү өндөр өгөөж шаардах хандлага нэмэгдэж, зарим нь түр хүлээх хандлагатай байна.

🧐 Цаашид юу болох вэ? Анхаарах 4 чиглэл:

  • Санкц ба бодлогын мэдэгдэл: АНУ-ын дараагийн алхам, олон улсын хариу реакц.

  • Венесуэлийн улс төр: Улсын дотоод нөхцөл байдал, төрөөс гаргах бодлого ба түүний эрсдэл.

  • Нефтийн урсгал/экспортын нөхцөл: Логистик, хэлцлийн эрсдэл өсвөл үнэ савлаж магадгүй хэмээх хүлээлт.

  • Зах зээлийн хариу үйлдэл: Ийм үед USD, алт, АНУ-ын бонд зэрэгт урсгал нэмэгдэх магадлалтай байна уу? гэх мэт…

🗣️ Сонирхуулахад байна аа… Венесуэл улс нь одоогоор дараах томоохон байгалийн нөөцтэй:

  1. Байгалийн хий: 200 их наяд шоо фут нөөцтэй дэлхийд 34-т жагсдаг

  2. Түүхий нефть: 300 тэрбум баррель нөөцтэй дэлхийд хамгийн их

  3. Төмрийн хүдэр: 4 тэрбум тонн нөөцтэй үнэлгээгээрээ ойролцоогоор 600 тэрбум доллар

  4. Алт: 8,000+ тонн алтны баялагтай Латин Америкт хамгийн том

  5. Нүүрс: 500+ сая тонн нүүрсний нөөцтэй

  6. Цэнгэг ус: Дэлхийн нийт сэргээгдэх цэнгэг усны 2%-ийг эзэмшдэг

  7. Стратегийн чухал эрдэс: никель, зэс, фосфат зэрэг судлагдаагүй/ашиглагдаагүй нөөц арвинтай улс

👀 Эцэст нь байна аа… Венесуэл тойрсон нөхцөл өөрчлөгдөх бүрт нефть, тус бүсийн улс орнуудын хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн нөхцөл, хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил дээр давлагаалж нөлөөлдөг. Тиймээс богино хугацаанд хамгийн их нөлөө нь савлагаа нэмэгдэх хэлбэрээр илрэх магадлал өндөр байна.

📈 БОНДЫН ТУХАЙ ТОВЧХОН: Бонд нь тогтвортой, таамаглаж болохуйц, тодорхой орлого олох боломжтой байдгаараа эрсдэл багатай хөрөнгө оруулалтад тооцогддог.

Холбоо барих утас: 91112677, 86035457, 95780327

📈 ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: 🇺🇸 АНУ-ын 2026 эхний 7 хоног ширүүн эхэллээ 👀

🤔 Юу болов? АНУ-ын хөрөнгийн зах зээлийн сонин хачнаас сонордуулъя. Цагаан ордон “WELCOME TO THE GOLDEN AGE” гэж постолж, тарифыг “үндэсний аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд маш том ашиг” гэж тодорхойлов.

Үүний зэрэгцээ Bitcoin $91,000 долларыг давж, мөнгө Nvidia-ийн зах зээлийн үнэлгээг давсан тухай мэдээлэл гарлаа.

Мөн “эрин үе өндөрлөв” гэхэд хилсдэхгүй нэг мэдээ: Хөрөнгө оруулалтын загалмайлсан эцэг гэх Warren Buffett нь өөрийн үүсгэн байгуулсан Berkshire Hathaway-ийн CEO гэх албан тушаалаас бууж, түүнийг байр суурийг орлохоор Greg Abel сонгогдсон тухай мэдэгдлээ.

🧐 Цаашид юу болох вэ?

  • Инфляц ба хэрэглэгчийн дарамт: АНУ-ын шатахууны үнэ 2026.01.04-ний байдлаар улсын дундаж $2.814/галлон орчимд байна. Энэ нь инфляцын дарамтыг түрхэн сулруулах төлөвтэй.

  • Өрийн сэдэв дахин одоогоор хамгийн том асуудал: АНУ-ын нийт өр 2026.01.01-ний байплаар $38.5 тэрбум долларт хүрлээ.

👀 Эцэст нь байна аа… АНУ-ын төрийн бодлого, тариф, өр сөрөг өсөлт үзүүлж нөгөө талд BTC, үнэт металлиуд ашигт өсөлтөө үзүүлж эхэллээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ДАВАА ГАРАГИЙН 17:00 ЦАГААС АВНА УУ

🧐 ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? Хөрөнгийн Бирж анх кафе маягийн газар байсан

1600-аад онд Амстердамын биржийн арилжаа кафе, дэн буудалд явагддаг байв.

ТА ДООРХ ЛИНКИЙГ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ ARDNEWS-ИЙГ ТАНИГДАХАД ТУСАЛНА УУ🙏

Хөрөнгийн зах зээлийн мэдээг 5 минутын дотор

Learn AI in 5 minutes a day

This is the easiest way for a busy person wanting to learn AI in as little time as possible:

  1. Sign up for The Rundown AI newsletter

  2. They send you 5-minute email updates on the latest AI news and how to use it

  3. You learn how to become 2x more productive by leveraging AI